Thursday, April 21, 2016
Wednesday, April 20, 2016
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД
7:58 PM
No comments
ЕБС, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын судалгааг 2016 оны 04-р сарын 21-ний өдрийн 16,00 цагаас өмнө aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу
Маягтыг энд дарж татаж авна уу
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД
7:48 PM
No comments
1. Нийслэлийн боловсролын
газар байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд ЕБС, цэцэрлэгийн багш нарын дунд
“Ундармал”, “Авьяаслаг багш” уралдааныг зохион байгуулан шалгарсан номеруудаас
бүрдсэн “ГАЛА” тоглолтыг 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр UB PALACE-т 15.00, 19.00 цагуудаас
зохион байгуулагдах тул багш, ажилчдаа цагтаа очуулах тал дээр анхаарч ажиллана
уу.
2. Тоглолтын билетний
мөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16.00 цагаас өмнө НБГ-ын харилцах
дансанд шилжүүлж баримтыг НБГ-т өгнө үү.
Wednesday, April 13, 2016
ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ИРҮҮЛЭЭГҮЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-Д ХҮРГҮҮЛНЭ ҮҮ.
8:41 PM
No comments
Чингэлтэй дүүргийн хэмжээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг дараах сургууль, цэцэрлэгүүд ЭМНэгдэлд хүргүүлээгүй байгаа тул 2016.04.18-ны дотор хүргүүлнэ үү.
Үүнд: 39,57,61,72 дугаар сургуулиуд, 4,5,19,33,39,43,83,108,124,154,155,173,174,224 дүгээр цэцэрлэгүүд байна.
Үүнд: 39,57,61,72 дугаар сургуулиуд, 4,5,19,33,39,43,83,108,124,154,155,173,174,224 дүгээр цэцэрлэгүүд байна.
Monday, April 11, 2016
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ НАРЫН СУДАЛГАА АВАХ ТУХАЙ
6:55 PM
No comments
ЕБС, цэцэрлэгийн эмч нарыг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болгох ажлын хүрээнд дараах судалгааг авч байна. Судалгааг 2016-04-14-ны дотор файлаар болон цаасаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.
Sunday, April 10, 2016
Tuesday, March 29, 2016
Sunday, March 27, 2016
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНДЕКС ИРҮҮЛЭХ ТУХАЙ
9:40 PM
No comments
Эрүүл аюулгүй байдлын индексийн 12а,12б маягтуудыг 2016-03-29-ны 14:00 цагаас өмнө цаасаар болон файлаар ирүүлнэ үү.
Monday, March 21, 2016
ТАРИХ МОДНЫ СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ
2:10 AM
No comments
Энэ хавар тарих мод, будны судалгааг 2016-03-23-ны дотор ирүүлнэ үү.
Sunday, March 20, 2016
Thursday, March 17, 2016
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН УРЛАГИЙН X ИХ НААДАМ”-ЫН УДИРДАМЖ
7:15 PM
1 comment
ЧИНГЭЛТЭЙ
ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН УРЛАГИЙН X ИХ НААДАМ”-ЫН УДИРДАМЖ
2016 оны 03 дугаар сарын 14
Улаанбаатар хот
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Чингэлтэй Орон нутгийн Хөгжлийн
хөтөлбөр, Хайлааст Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хүүхэд багачуудын
авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох
зорилгоор “Хүүхдийн урлагийн X их наадам ”-ыг зохион байгуулна.
ЗОРИЛГО:
Хүүхэд
багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн
өв санг өвлүүлэх, тэдний авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо
зүйн боловсрол олгоход оршино.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
·
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын
газар
·
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Чингэлтэй Орон
нутгийн Хөгжлийн хөтөлбөр
·
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст Орон
нутгийн Хөгжлийн хөтөлбөр
ХАМРАГДАХ ХҮРЭЭ:
·
Чингэлтэй дүүргийн
12 сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид
·
Чингэлтэй
дүүргийн 23 цэцэрлэгийн хүүхэд, багачууд
ШАЛГАРУУЛАЛТ ДҮГНЭХ ЖУРАМ:
·
1-р шатны
шалгаруулалт 2016 оны 03 сарын 25-ны дотор ЕБСургууль, цэцэрлэгүүд анхан шатны
шалгаруулалтыг зохион байгуулан төрөл тус бүрээр 1-р байранд шалгарсан 1 хүүхэд
2 дахь шатны шалгаруулалтанд оролцоно.
·
2-р шатны
шалгаруулалт 2016 оны 04 сарын 11-нд 11 цагаас /цэцэрлэгийн нас/, 2016 оны 04 дүгээр сарын
12-нд 11 цагаас /сургуулийн нас/
/5, 17 дугаар сургуулийн зааланд/
Шагналтнуудын
тоглолт 2016 оны 04 сарын 19 өдөр Монголын Хүүхдийн ордны Урлагийн их танхимд
болно. /Төрөл тус бүрээр 1-р байранд шалгарсан хүүхдүүд оролцоно/
1-р шатны шалгаруулалт: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд тус бүр
анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулан 04 сарын 15-ны дотор төрөл тус бүрээр 1 дүгээр байранд
шалгарсан хүүхдүүдийн мэдүүлгийг Нийгмийн хөгжлийн хэлтэс 311 тоотод ирүүлнэ.
Хоцорсон тохиолдолд оролцуулахгүй.
2-р шатны шалгаруулалт: Шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчид явуулна. Төрөл
тус бүрээр 1-3 байр, шилдэг сургууль-1, шилдэг цэцэрлэг-1, шилдэг багш –
сургууль, цэцэрлэг тус бүр 1 шалгаруулан, нэгдсэн тоглолтонд оролцох
хүүхдүүдийг тодруулна.
Шилдгүүдийн
нэгдсэн тоглолт Монголын Хүүхдийн ордонд 2016 оны 04 дүгээр сарын 19 өдөр 11 цагт
болно. Тус наадам нь тасралтгүй 10 жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд 10
жилийн ойг тохиолдуулан энэхүү наадмаас төрөн гарсан дуучид, бүжигчид хүрэлцэн
ирж ая дуугаа өргөнө.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:
·
ур чадвар
·
бичлэг,
хөгжмийн зэмсгийн шаардлага хангасан байдал
·
тайзны соёл
·
хувцаслалт
·
бэлтгэл
зохион байгуулалт
·
хүүхэд
багачуудын бэлтгэл зохион байгуулалт, хүүхдүүдийн медалийн тоо зэргийг
харгалзан үзэж шилдэг сургууль тус бүр нэгийг шалгаруулна.
УРЛАГИЙН ТӨРӨЛ, ШАГНАЛ:
Цэцэрлэгийн нас:
·
Харилцаа дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
·
Дууны төрөл:
1-3 байр тус бүр нэг
·
Ардын гоцлол бүжиг: 1-3 байр
тус бүр нэг
·
Ардын бүжиг хамтлагаар 12
дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
Сургуулийн
нас:
·
Ардын дууны
төрөл 1-3 байр тус бүр 1
·
Язгуур урлаг
/хөөмэй, бий биелгээ, ерөөл магтаал, исгэрээ, уртын дуу гэх мэт/ 1-3 байр тус
бүр 1
·
Харилцаа дууны төрөл: 1-3 байр
тус бүр нэг
·
Ардын гоцлол бүжиг: 1-3 байр
тус бүр нэг
·
Ардын бүжиг хамтлагаар 16
дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
·
Ардын хөгжмийн цөөхүүл /10
дээшгүй байна/ 1-3 байр тус бүр нэг
·
Ардын хөгжмийн гоцлол /3
дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
·
Уран нугаралт /3 доошгүй хүний
бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
·
1-р байр:
алтан медаль, дурсгалын зүйл
·
2-р байр:
мөнгөн медаль, дурсгалын зүйл
·
3-р байр:
хүрэл медаль, дурсгалын зүйл
·
Шилдэг
сургууль, цэцэрлэг – Өргөмжлөл, дурсгалын зүйл
·
Шилдэг багш 2
– Өргөмжлөл, дурсгалын зүйл
Хүрэх үр дүн: Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад гоо зүйн,
урлагийн боловсрол олгох, ардын урлагаа өвлөх, тэдний авъяасаа нээх хөгжүүлэх,
сурталчлах, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн идэвхийг сайжруулах
Subscribe to:
Posts (Atom)






















