2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Tuesday, September 9, 2014

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ СПОРТ НААДАМ-2014” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ



ТӨСӨЛ
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ
“ СПОРТ НААДАМ-2014”  ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго:
           Монгол улсын “Биеийн тамир спортын тухай“ хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш ,  ажилтан , албан хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх , ажлын уялдаа холбоог сайжруулахад оршино. 

Хоёр. Зохион байгуулагдах хугацаа:

             Тэмцээн 2014 оны 09 дүгээр сарын 11-14 -нд зохион байгуулагдана.

Гурав.Техникийн зөвлөгөөн бүрдүүлэх материал:

Цэцэрлэгийн багш, ажилтан, албан хаагчдын техникийн зөвлөгөөн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны 13,00 цагаас, сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын техникийн зөвлөгөөн 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13,00 цагаас 50 дугаар сургуулийн урлаг зааланд болно.

Бүрдүүлэх материал:
                                         -  Нийгмийн даатгалын дэвтэр
                                         -  Цалингийн цэс
                                         - Ажлын үнэмлэх
                                        -  Тамга тэмдэг  бүхий багийн мэдүүлэг

Дөрөв.Тэмцээн явагдах газар, тэмцээний төрөл, багийн бүрэлдхүүн:

№
Төрөл
Хугацаа
Явагдах газар
Тэмцээнд оролцох багийн тоо
СУРГУУЛЬ
1
Ширээний теннис
IX/12
Оч ширээний теннисний клуб
Эр 1, Эм 1
2
Зуун буудалт даам
IX/13
Эр24-р сургууль,
Эм 5-р сургууль
Эр 1, Эм 1
3
Шатар
IX/13
Эр24-р сургууль,
Эм 5-р сургууль
Эр 1, Эм 1
4
Волейбол
IX/13
Эр24-р сургууль,
Эм 5-р сургууль
Эр 8, Эм 8
5
Сагсан бөмбөг
IX/14
Эр24-р сургууль,
Эм 5-р сургууль
Эр 7, Эм 7
6
Үндэсний бөх
IX/11
17-р сургуулийн зааланд
3 бөх
ЦЭЦЭРЛЭГ
1
Ширээний теннис
IX/13
57-р сургууль
Эр 1, Эм 1
2
Зуун буудалт даам
IX/13
57-р сургууль
Эр 1, Эм 1
3
Шатар
IX/13
57-р сургууль
Эр 1, Эм 1
4
Волейбол
IX/13
57-р сургууль
Эмэгтэй  8


Тав.Шагнал урамшуулал:

           Тэмцээний төрөл тус бүрт 1,2,3 дугаар байр эзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн  шагнал, нийлбэр дүнгээр 1,2,3 дугаар байр эзлүүлж Цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
  


 БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО

Sunday, September 7, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, НОМЫН САНЧ НАРЫН АНХААРАЛД СУРАХ БИЧГИЙН ЗАХИАЛГА АВАХ ТУХАЙ

2014-2015 оны хичээлийн жилд ирсэн сурах бичгийн дутагдалтай судалгааг хүснэгтийн дагуу гарган 2014-09-08-ны дотор baatartsend@yahoo.com  хаягаар ирүүлнэ үү.
Хүснэгтийг энд дарж татаж авна уу.

Thursday, September 4, 2014

Wednesday, September 3, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд дараах судалгааг 2014-09-08-нд Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлэгмаа -д deegii_sob@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД

Бага боловсролын сургалтын төлөвлөгөө, цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн эхлэлийн явцтай танилцах, зөвлөн туслах ажлын удирдамж
Удирдамжийг энд дарж татаж авна уу.
Хавсралтыг энд дарж татаж авна уу.

Tuesday, September 2, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД ШАГНАЛЫН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Багш нарын өдрөөр шагнуулах хүмүүсийн материалыг зааврын дагуу бүрдүүлэн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Боловсролын хэлтэст ирүүлнэ үү. Шагналын материалын нэгдсэн мэдээллийг сайтад тавигдсан хүснэгтийн дагуу шивж baigali_17@yahoo.com хаягаар ирүүлнэ.
Зааврыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 57-Р СУРГУУЛИЙН 40-Н ЖИЛИЙН НЭРЭМЖИТ ДҮҮРГИЙН ЕБС-УУДЫН БАГШ НАРЫН “ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ



ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 57-Р СУРГУУЛИЙН 40-Н ЖИЛИЙН НЭРЭМЖИТ ДҮҮРГИЙН ЕБС-УУДЫН БАГШ НАРЫН “ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 I.        Зорилго:
1. Сургуулийн 40-н жилийн ойг угтан дүүргийн хэмжээнд сургуулиасурталчилах
2.Сургуулиудын багш,ажилчдын спортын ур чадварыг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварт суралцуулах
II.        Тэмцээн:
2014 оны 09 дүгээр сарын 5-6ны өдрүүдэд 57-р сургуулийн спорт
зааланд явагдана.

III.        Тэмцээныг: 
1.    57-р сургуулийн багш нар шүүн явуулна.
 2. Тэмцээнд нэг сургуулиас эм-4, эр-4 хүний бүрэлдэхүүнтэй 1 холимог баг оролцоно.
IV.        Тэмцээний техникийн зөвлөгөөн:
1. 2014 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн14:00 цагт 57-р сургууль дээр болно.
2.   Багуудын мэдүүлэг, шинээр орсон багш ажилчдын бичиг
баримтын бүрдүүлэлтийг эх хувиар авчирсан байх.
V.        Тэмцээн дүгнэх журам, шагнал урамшуулал:
1.Техиникийн зөвөлгөөн дээр явагдсан журмаар дүгнэнэ.
2. Багуудыг 1,2,3-р байр эзлүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулна.