Tuesday, December 15, 2015

ЕБС-ИУДЫН ЗАХИАРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ ҮНЭН БОДИТ ГАРГАХ ТУХАЙ

Сайн байцгаана уу
Бага, дунд боловсролын салбарын 2015-2016 оны албан статистикийн мэдээллийг гаргахад албан ёсны болон захиргааны статистик мэдээллийг татахад багш, ажилчидтай /БДБ-7, 10, 10а, 10б/ холбоотой мэдээллүүд системд дутуу болон алдаатай шивэгдсэнээр мэдээлэл алдаатай гарч байна. Иймд дутуу болон залруулгаа 2015 оны 12 сарын 16-ны дотор яаралтай хийнэ үү. Энэ дээрх хугацаанд БСШУЯ нь мэдээллийг татах болно.
Үүнд:
1.    Хүлээгдэж байгаа буюу баталгаажуулалт хийгээгүй ажилчдыг яаралтай баталгаажуулах
2.    Хүний нөөцийн системд ажилтны цалингийн мэдээлэл оруулаагүй ажилчид БДБ7, БДБ10 тайланд орохгүй буюу тоологдохгүй байгаа тул мэдээллийг гүйцээж оруулна уу.
/Жич: Цалингийн эх үүсвэрийн мэдээллийг заавал оруулна!!!/
3.    Мэргэжлийн багш гэж буруу сонгосон багш нарын мэдээллийг засах
Жич: Багш нэмэх үйлдэл хийхдээ багшийн төрөл гэсэн хэсэгт Мэргэжлийн үндсэн багш, Мэргэжлийн цагийн багш гэдгийг сонгохгүй байхыг анхаарна уу!!! Боловсрол системд багш нэмэхдээ ерөнхий боловсролын сургуулийн багшийг мэргэжлийн үндсэн, мэргэжлийн цагийн багш гэж буруу сонгосон байгаа тул БДБ7, БДБ10 стандарт тайланд багшийн тоо дутуу орж нийт ажилчдын тоо зөрж байна. Иймд бага, дунд, ахлах ангийн багш гэсэн ангиллаас сонгож засаж оруулна уу./
4.    Багшийн боловсрол, боловсролын чиглэлийг оруулаагүйгээс болж БДБ-10, БДБ-9, БДБ-9.1 мэдээнүүд алдаатай байгаа тул яаралтай засахыг мэдэгдэе. /Жич дээрх мэдээллийг засаагүй тохиолдолд ажилчдын тооноос автоматаар хасан мэдээг гаргах тул ирэх жилийн төсөвт хасагдан очихыг анхаарна уу.
Алдаатай, удаа дараа мэдээ тайлан хоцроож байгаа байгууллагуудад захиргааны болон Статистикийн хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдье.

0 comments:

Post a Comment