2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Sunday, December 27, 2015

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЙЛАН ТАХ-ЫН МЭДЭЭ АВАХ ТУХАЙ

Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг нэгтгэн авдаг Хүний нөөцийн мэдээлийн систем HRMS программд Төрийн албаны зөвлөлөөс зарим засвар өөрчлөлтийг хийлээ. Тухайлбал, ҮДГ-ний үнэлгээг оруулах хэсэгт нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүний оноо алдаатай орсон байсныг зассан, Иргэний үнэмлэх, боловсролын дипломны дугаар оруулах шаардлагагүй болсон, мэргэжлийн сонголтыг нэмж оруулсан, гадаад хэлний болон орны сонголтыг нэмсэн, төрсөн газрын сонголтод гадаадад гэсэн сонголт нэмсэн, албан тушаалын ангилал зэрэглэлтэй холбоотой зарим засвар болон бусад засварыг хийсэн болно. ТАХ-ын мэдээг 2016-01-05-ны дотор БСШУЯ харъяа байгууллагууд хүргүүлсэн байна. Иймд мэдээллийг хугацаанд нь бүрдүүлэн ирүүлэхийг хүсэе.
ЕБС-ийн сургуулиудын баазыг энд дарж татаж авна уу.
Цэцэрлэгийн баазыг энд дарж татаж авна уу.
Программ болон зааварыг энд дарж авна уу.

Friday, December 25, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД СУДАЛГАА БӨГЛӨХ ТУХАЙ

(Улаанбаатарын хотын цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт зориулав)
Заавар:  Монгол улсад сургуулийн аюулгүй байдлын цогц шийдлийг эрчимжүүлэх тал дээр шаардлагатай дэмжлэгийн түвшнийг тогтоохын тулд дараах асуулгуудыг бөглөнө үү. Асуултыг бөглөхөд зөвхөн 10-15 минут зарцуулах ба 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 12 цаг гэхэд илгээсэн байхыг хүсье.

Friday, December 18, 2015

СТАТИСТИК МЭДЭЭНИЙ АЛДААНУУДАА ЗАСАЖ ДУУСГАНА УУ.

2015 оны 12-р сарын 20-ны 24.00 цагт албан ёсоор програмыг хаахыг мэдэгдье. Энэхүү хугацаанд амжиж алдаагаа засна уу.

Thursday, December 17, 2015

МХХТ-ийн чиглэлээр сургалтад хамрагдсан багшийн мэдээлэл ирүүлэх тухай

МХХТ-ийн судалгааг ЮНЕСКО-д гаргаж өгч шаардлагатай болсон тул энэхүү судалгааг 2015-12-15-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Жич: 2 жилийн өмнө энэхүү судалгааг гаргаж байсныг санаж байгаа байх. Иймд өмнөх мэдээндээ тулгуурлан 2013, 2014 оныгнэмэн гаргаж ирүүлнэ үү
Хавсралт 5 хуудастайг анхаарна уу

Wednesday, December 16, 2015

Tuesday, December 15, 2015

ЕБС-ИУДЫН ЗАХИАРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ ҮНЭН БОДИТ ГАРГАХ ТУХАЙ

Сайн байцгаана уу
Бага, дунд боловсролын салбарын 2015-2016 оны албан статистикийн мэдээллийг гаргахад албан ёсны болон захиргааны статистик мэдээллийг татахад багш, ажилчидтай /БДБ-7, 10, 10а, 10б/ холбоотой мэдээллүүд системд дутуу болон алдаатай шивэгдсэнээр мэдээлэл алдаатай гарч байна. Иймд дутуу болон залруулгаа 2015 оны 12 сарын 16-ны дотор яаралтай хийнэ үү. Энэ дээрх хугацаанд БСШУЯ нь мэдээллийг татах болно.
Үүнд:
1.    Хүлээгдэж байгаа буюу баталгаажуулалт хийгээгүй ажилчдыг яаралтай баталгаажуулах
2.    Хүний нөөцийн системд ажилтны цалингийн мэдээлэл оруулаагүй ажилчид БДБ7, БДБ10 тайланд орохгүй буюу тоологдохгүй байгаа тул мэдээллийг гүйцээж оруулна уу.
/Жич: Цалингийн эх үүсвэрийн мэдээллийг заавал оруулна!!!/
3.    Мэргэжлийн багш гэж буруу сонгосон багш нарын мэдээллийг засах
Жич: Багш нэмэх үйлдэл хийхдээ багшийн төрөл гэсэн хэсэгт Мэргэжлийн үндсэн багш, Мэргэжлийн цагийн багш гэдгийг сонгохгүй байхыг анхаарна уу!!! Боловсрол системд багш нэмэхдээ ерөнхий боловсролын сургуулийн багшийг мэргэжлийн үндсэн, мэргэжлийн цагийн багш гэж буруу сонгосон байгаа тул БДБ7, БДБ10 стандарт тайланд багшийн тоо дутуу орж нийт ажилчдын тоо зөрж байна. Иймд бага, дунд, ахлах ангийн багш гэсэн ангиллаас сонгож засаж оруулна уу./
4.    Багшийн боловсрол, боловсролын чиглэлийг оруулаагүйгээс болж БДБ-10, БДБ-9, БДБ-9.1 мэдээнүүд алдаатай байгаа тул яаралтай засахыг мэдэгдэе. /Жич дээрх мэдээллийг засаагүй тохиолдолд ажилчдын тооноос автоматаар хасан мэдээг гаргах тул ирэх жилийн төсөвт хасагдан очихыг анхаарна уу.
Алдаатай, удаа дараа мэдээ тайлан хоцроож байгаа байгууллагуудад захиргааны болон Статистикийн хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдье.

Wednesday, December 9, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД СТАТИСТИК МЭДЭЭНИЙ ТУХАЙ

Бага, дунд боловсролын салбарын 2015-2016 оны албан статистикийн мэдээллийг гаргахад албан ёсны болон захиргааны статистик мэдээллийг татахад багш, ажилчидтай /БДБ-7, 10, 10а, 10б/ холбоотой мэдээллүүд системд дутуу болон алдаатай шивэгдсэнээр мэдээлэл алдаатай гарч байна. Иймд дутуу болон залруулгаа 2015 оны 12 сарын 11-ны дотор яаралтай хийнэ үү. Энэ дээрх хугацанд БСШУЯ нь мэдээллийг татах болно.
Үүнд:
1.    Хүлээгдэж байгаа буюу баталгаажуулалт хийгээгүй ажилчид: /1_Huleegdej baigaa bagsh ajiltan.xls/
2.    Хүний нөөцийн системд ажилтан шинээр нэмэхдээ “Хүлээгдэж байгаа ажилчид” гэсэн хэсэгт оруулаад цааш баталгаажуулалт хийгээгүй хүмүүс ажилтнаар бүртгэгдээгүй байгаа тул баталгаажуулалтыг гүйцээж хийх
3.    Цалингийн мэдээлэл оруулаагүй ажилчид: /2_Tsalin_shiveegui bagsh ajiltan.xls/
Хүний нөөцийн системд ажилтны цалингийн мэдээлэл оруулаагүй ажилчид БДБ7, БДБ10 тайланд орохгүй буюу тоологдохгүй байгаа тул мэдээллийг гүйцээж оруулна уу.
/Жич: Цалингийн эх үүсвэрийн мэдээллийг заавал оруулна!!!/
4.    Мэргэжлийн багш гэж буруу сонгосон багш нар: /3_Mergejliin_bagsh.xls/ 
Жич: Багш нэмэх үйлдэл хийхдээ багшийн төрөл гэсэн хэсэгт Мэргэжлийн үндсэн багш, Мэргэжлийн цагийн багш гэдгийг сонгохгүй байхыг анхаарна уу!!! Боловсрол системд багш нэмэхдээ ерөнхий боловсролын сургуулийн багшийг мэргэжлийн үндсэн, мэргэжлийн цагийн багш гэж буруу сонгосон байгаа тул БДБ7, БДБ10 стандарт тайланд багшийн тоо дутуу орж нийт ажилчдын тоо зөрж байна. Иймд бага, дунд, ахлах ангийн багш гэсэн ангиллаас сонгож засаж оруулна уу./

Tuesday, December 8, 2015

ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД ТАЙЛБАР ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2015-2016 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийг Боловсролын салбарын мэдээллийн системээр татан авахад дараах зүйлд анхаарах шаардлагатай байна. Үүнд: тухайн ангид суралцах албан ёсны нас нь хэт зөрөөтэй /хожуу болон эрт элсэлттэй холбоотой/ тул дараах мэдээллээс өөрийн сургуулийн мэдээллийг ялган авч тайлбарыг  2015-12-09-нд багтаан ирүүлнэ үү.
Нэрсийг энд дарж татаж авна уу.

Monday, December 7, 2015

"ШИНЭ ЗУУНЫ БОЛОВСРОЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ОЛГОХ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРЫГ ОЛГОХ БАГШ НАРЫН НЭРС

"ШИНЭ ЗУУНЫ БОЛОВСРОЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ОЛГОХ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРЫГ ОЛГОХ БАГШ НАРЫН НЭРСИЙГ ЯАМНААС ИРҮҮЛСЭН БАЙНА. ЭНЭХҮҮ НЭРИЙН ДАГУУ ОЛГОНО УУ.
Нэрсийг энд дарж татаж авна уу.