Sunday, August 23, 2015

ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХЭН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ.


Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хичээлийн шинэ жил -2015 өргөтгөсөн худалдааг Тусгаар тогтнолын талбайд 2015 оны 08 дугаар сарын 17-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Өргөтгөсөн худалдаанд Боловсролын яамнаас батлагдсан МТОТ ХХК-ний сурагчийн цамц, Торгон хийц ХХК-ний сурагчийн дүрэмт хувцас, Хорго мишээл ХХК-ний сурагчийн ноосон майк, ноосон цамц, мөн сургуулийн сурагчдад зориулсан бичиг хэргийн худалдаа, сурагчийн цүнх, үүргэвч, ерөнхий боловсролын сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан Орос улсад үйлдвэрлэсэн цэцэрлэгийн хүүхдийн хувцас, бага насны хүүхдийн хэрэгсэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг өөрийн өртөг буюу бөөний үнээр худалдаалж байна.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХЭН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

0 comments:

Post a Comment