Wednesday, June 3, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН АНХААРАЛД СУРГАЛТЫН ДҮН ШИВЭХ ТУХАЙ

1. Боловсролын удирдлага, мэдээллийн баазад шалгалтын дүнг шивж оруулахтай холбоотой санал, гомдлууд ирж байна. Иймээс шалгалтын дүнг “... 24 цагт багтаан оруулах...”гэдгийг багш нарынхаа ачааллыг зохицуулж,  дугаар сарын 10-ны дотор анги бүрийн жилийн эцсийн болон шалгалтын дүнг оруулна уу.
2.    Улсын шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан сурагчдаас үнэлгээний төвөөс хүргүүлсэн шалгалтын материалтай төстэй материалыг /309 дүгээр журмын 3,14 заалтын дагуу/ дахин боловсруулж, 6 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд сургууль бүрт дахин шалгалтын авч засагдсан дүнгээр мэдээллийн баазад шалгалтын дүнг оруулах нь зүйтэй байна.
3.    Шалгалт авах явцад гарч буй хүндрэл бэрхшээлүүд юу байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл ирүүлнэ үү. /Arial 10  фондын үсгээр А4 хуудасны 1 нүүрт багтаах/
4.    Урьдчилсан байдлаар 5, 9, 12 дугаар ангийн улсын  шалгалтанд орсон нийт сурагч: Үүнээс хангалтгүй үнэлгээ /F/  авсан сурагчийн тоог 5, 9, 12 дугаар ангиар нэгтгэн ирүүлэх,
5.    9, 12 дугаар ангийн төгсөлтийн бичиг баримтыг өмнө өгсөн зөвлөмжийн дагуу бүрэн хийж, хугацаандаа ирүүлэх талаар хичээнгүйлэн анхаарна уу.

0 comments:

Post a Comment