2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Wednesday, February 25, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД СӨБ6,СӨБ6,1 МЭДЭЭ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

http://mis.edub.edu.mn/ хаягаар нэвтрэн тайлан судалгаа хэсгээс хүснэгтэн тайланруу орж СӨБ6, СӨБ6,1 мэдээг бөглөн 2015-03-02-ны дотор шивэн цаасаар баталгаажуулан Ц.Баатарцэндэд ирүүлнэ үү. САНАМЖ: Мэдээг бөглөх дөө өмнөх жилийн үлдэгдэл төсвийн гүйцэтгэлийн тайлан болон хөрөнгийн тайлантайгаа тулгаж хийхийг анхаарна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДЭД 12 ДУГААР АНГИЙН ХИЧЭЭЛ СОНГОЛТ АВАХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС-иудын 12 дугаар ангийн нэрсийг дараах файлд хавсрууллаа. Иймд тухайн файл дээр хичээл сонголтыг бөглөн 2015-02-27-ны 13:00 цагаас өмнө Б.Галбадрахад файлаар ирүүлнэ үү. Хичээл сонголтыг бөглөхдөө зөвхөн 2 хичээл сонгоно. Учир нь түүвэрчилсэн шалгалт авах тул эхний баганад Англи хэл, Орос хэлний аль нэгийг дараагийн багананд Хими, Физик, Газар зүй, Биологи, Нийгмийн ухааны хичээлүүдээс аль нэгийг нь сонгохыг анхаарна уу.
  Файлыг энд дарж татаж авна уу.

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН Y АНГИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАНАРЫН ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ

                                                                      БАТЛАВ.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН
ДАРГА.........................../Ц.ОТГОНБАГАНА/

НИЙСЛЭЛИЙН  ЕБС-ИЙН Y АНГИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ
ЧАНАРЫН ШАЛГАЛТЫН  УДИРДАМЖ
2015.02.24
ЗОРИЛГО
Бага боловсрол төгсөгчдийн сургалтын  чанар хүртээмжийн  үр  дүнг   хүүхэд бүрийн  сурах чадвар,  сурлагын ахицаар  тооцох  замаар багшийн ажлыг бодитой үнэлэхэд  чиглэнэ.

НЭГ.  ХАМРАХ ХҮРЭЭ
1.1    Чанарын шалгалтад  нийслэлийн төрийн өмчит  ерөнхий боловсролын  сургуулийн 5-р ангийн  бүх  бүлэг  анги хамт олноороо оролцоно.

ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1  Чанарын  шалгалтын  комиссыг  НБГ-ын даргын тушаалаар томилно.
2.2  Шалгалтад орж  буй сургууль дээр захирлын тушаалаар батлагдсан комисс ажиллана.
2.3  Чанарын  шалгалтыг  монгол хэл,  математикийн  хичээлээр  2 үе шаттай зохион байгуулна.

Үе шат
Хаана болох
Зохион  байгуулалт
Хугацаа
Нэгдүгээр шат
Сургуульд
1.    5-р ангийн бүх  бүлэг  хамрагдана. 
2.    Шалгалтын  хугацаа 40 минут байх ба  заавар  аргачлалыг   суралцагчдад  тайлбарлахгүй.
3.    Шалгалтыг  монгол хэл, математикийн хичээлээр  авах   ба  дундаа 20 минут завсарлана. 
4.    Шалгалтыг  сургуулийн  комисс авах  бөгөөд анги удирдсан багш ажиглагчаар  оролцоно.
5.    Шалгалтын  материалыг  засагч  багш нар зааврын дагуу тойргоор засна.
6.    Шалгалтын  дүнг  нэгтгэн  тухайн өдөртөө цаасаар болон  электрон хэлбэрээр  НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэнд өгнө.
7.    Дүн мэдээг  хүснэгт -1, 2  загвараар гарган  ирүүлнэ.
8.    Дүн мэдээг магадлан шалгаж, хоёрдугаар шатанд орох анги бүлгийг тодруулан веб сайтаар зарлана.

Шалгалтын  сэдвийг  2015 оны 03 сарын 03-ны өдрийн 8:00 цагт  НБГ-ын 505 тоот өрөөнөөс сургалтын менежерүүд ирж  авна. 2015 оны  03 сарын 03-ны өдөр  10:00 цагт монгол хэлний,  2015 оны 03 сарын 3-ний  өдөр 11:00 цагт математикийн шалгалтыг  авна. 
Хоёрдугаар шат
Хотод
1.    I шатнаас шалгарсан сургууль,  бүлгийн судалгааг НБГ-ын  даргын  тушаалаар  батлагдсан  ажлын  хэсэгт  заавар  өгч   хуваарилна.
2.    Шалгалтын  сэдвийг   НБГ-аас томилогдсон төлөөлөгч   тухайн  сургууль дээр  авч  очно.
3.    Шалгалтыг  монгол хэл, математикийн хичээлээр  авах   ба  дундаа 20 минут завсарлана. 
4.    Шалгалтын материал дээр ямар ч нэр хаяг тавихгүйгээр  битүүмжилнэ.
5.    Битүүмжилсэн материалыг   НБГ-ын комисст хүлээлгэн өгнө.
6.    НБГ  материалыг  кодлон хүлээж авах  бөгөөд  кодыг  битүүмжилнэ.
7.    Шалгалтын  битүүмжилсэн  материалыг  НБГ дээр  сургуулийн төлөөлөлтэй ажлын хэсэг зааврын дагуу  тойргоор  засаж   дүгнэнэ.


2015.05.11


2015.05.12  8:00 цаг

Монгол  хэл  2015.05.12  10:00 цаг
Математик  2015.05.12  11:00 цаг
 

2015.05.12  1230 цаг



2015.05.12

Шалгалтын   үеийн  дэг

1.    Сургуулийн комисс нь шалгалт авах танхим, хувилах машин, цаас, шохой бусад шаардлагатай хэрэгслийг урьдчилан бэлтгэж, шалгалтын  орчин бүрдүүлсэн байна.
2.    Тухайн  сургуульд томилогдсон төлөөлөгч нь  сургуулийн комиссын гишүүдийн хамт шалгалтын сэдвийн битүүмжлэлийг шалган задалж,  дугтуйг  задалсан өрөөнд  сэдвийг сурагчдын тоогоор хувилна.
3.    Шалгалтын сэдэв  задлах, хувилах, шалгалтын явц  болон материал битүүмжлэхэд тэмдэглэл хөтөлнө.
4.    Шалгалтын  хугацаа 40 минут байх ба  суралцагчдад  ямар  нэгэн тайлбар,  заавар  өгөхгүйгээр  хүүхдийн  тоогоор  сэдвийг  тараан өгч   эхлүүлнэ. 
5.    Сурагчийн бичгийн ажилд хаяг нэр тавихгүй.
6.    Шалгалтад  анги удирдсан багш ажиглагчаар  оролцох ба шалгалтын дэгийг зөрчсөн тохиолдолд сануулга өгнө. Хэрэв анги удирдсан багш зөрчлийг давтан гаргавал ангиас гаргах ба дараагийн шалгалтад ажиглагчаар оролцуулахгүй.
7.    Шалгагч  багш сургуулийн  комиссын  төлөөлөгчийг  байлцуулан  шалгалт  авч, сурагчдын материалыг битүүмжилнэ.

ГУРАВ. ЧАНАРЫН  ШАЛГАЛТЫН   ДҮН  ГАРГАХ, ШАГНАЖ УРАМШУУЛАХ

3.1   Үнэлгээг   гаргахдаа  засагч  багш нарын  төлөөллийг  байлцуулан  нийслэлийн комисс дүнг  нэгтгэн  монгол хэл  математикийн хичээлийн  чанарын индексийн  үзүүлэлтээр  эрэмбэлж,  дүнг  гаргана.
3.2  Шалгалтын комисс  бүх  бүлгийг индексийн  үзүүлэлтээр эрэмбэлж,  эхний   бүлгүүдийг   шалгаруулна.
3.3  Дүнг   НБГ-ын  удирдлагын зөвлөлд танилцуулан  шийдвэр  гаргуулна.
3.4   Y ангийн  эхний  ... бүлгийг   “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх  журам”-ын дагуу шагнаж  урамшуулна.



НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

“ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ САЙХАН БИЧИЦГЭЭЕ” НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН III-IY АНГИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ МОНГОЛ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

БАТЛАВ.
НИЙСЛЭЛИЙН    БОЛОВСРОЛЫН    ГАЗРЫН
                                                                         ДАРГА                                    Ц.ОТГОНБАГАНА

“ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ САЙХАН БИЧИЦГЭЭЕ”
НИЙСЛЭЛИЙН  ЕБС-ИЙН III-IY АНГИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ
МОНГОЛ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

2015.02.02
ҮНДЭСЛЭЛ
Монгол  улсын Засгийн газраас баталсан  “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд  БСШУЯ-аас Боловсролын шинэчлэлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ шинэчлэлийн бодлогын нэг хэсэг болох  бага боловсролын шинэчлэл нь сургалтын цөм хөтөлбөр,  сурах бичиг, багшийн ном, зөвлөмжийг шинэчлэн боловсруулахаас эхэлсэн бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилд 40 лаборатори сургууль дээр турших ажлыг хийсэн. Үүний үр дүнд сургалтын цөм хөтөлбөр, сурах бичиг,  багшийн ном, зөвлөмжийг засан сайжруулж, 2014-2015 оны хичээлийн жилээс бүх ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байна.
Энэхүү цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  багш хүүхэд бүрийнхээ авьяас сонирхол, чадвар, хувийн онцлог шинжийг нээн илрүүлж, тэднийг эх хэлээрээ чөлөөтэй харилцах чадвартай, сурах арга барилтай, зөв монгол хүүхэд болгон төлөвшүүлэх  зорилт тавин ажиллаж байгаа  билээ.  Иймд эх хэлээрээ зөв сайхан ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэн бичих чадвартай анги хамт олныг тодруулж,  тэдэнд чанартай сайн хичээлийг  зохион байгуулан, хүүхэд бүртээ хүрч ажилладаг багш нарыг илрүүлэн урамшуулах  шаардлага гарч байна.


ЗОРИЛГО

Суралцагчдын бүтээлчээр унших, сонсох, ойлгож тогтоох, ойлгосноо илэрхийлэн бичлэгийн дэгийн дагуу зөв, цэвэр бичих чадварыг хөгжүүлэх

НЭГ. ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1.1   Монгол хэлний  олимпиадад нийслэлийн  ерөнхий боловсролын  сургуулиудын 3, 4-р ангийн  суралцагчид  анги хамт олноороо оролцоно.
1.2   Олимпиад нь  3  даваатай байх ба  сэдвийг НБГ боловсруулна.
1.3   Зохион байгуулалт, хугацаа

Даваа
Хаана болох
Зохион байгуулалт
Нэгийн даваа
Сургууль дээр
2015 оны  03 сарын 24ий өдөр  10:00 цагт зохион байгуулна.
3-4-р ангийн бүх бүлэг  хамрагдана.  Олимпиадын  дүн мэдээг  анализын дагуу тухайн өдөрт багтаан НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэнд файлаар болон хэвлэмэл байдлаар  ирүүлнэ.  Дүн мэдээг магадлан шалгаж, хоёрын даваанд орох анги бүлгийг тодруулан веб сайтаар зарлана.
Олимпиадын сэдвийг  2015 оны 03 сарын 24-ний өдрийн 8:00 цагт  НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтнээс сургалтын менежер өөрийн биеэр ирж авна.
Хоёрын даваа
Сургууль дээр
2015.04.15-ны 10:00 цагт зэрэг зохион  байгуулна.  Олимпиадын хоёрын даваанд орсон анги бүлгүүдийн дүн мэдээг  тухайн өдөрт багтаан НБГ-т файлаар болон хэвлэмэл байдлаар     ирүүлнэ.  Ирсэн мэдээг  хянаж магадлаад гурвын даваанд орох анги бүлгүүдийг  вэб сайтаар мэдээлнэ.
Олимпиадын  II давааны сэдвийг  2015 оны 04 сарын 15-ний өдрийн 8:00 цагт  НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтнээс сургалтын менежер өөрийн биеэр  ирж авна.
Гурвын даваа
Хотод
2015 оны 05 сарын 6-ны өдөр олимпиадын III давааны сэдэв авсан багш нар хуваарийн дагуу тухайн сургууль дээр очиж, олимпиадыг аваад,  материалыг битүүмжлэн  НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэнд авчирч өгнө.
Олимпиадын III давааны сэдвийг  2015 оны 05 сарын 06-ний өдрийн 09 цагаас  НБГ-ын
бага боловсрол  хариуцсан мэргэжилтнээс  өөрийн анги нь III  шатанд шалгарсан багш нар ирж авна



ХОЁР. ОЛИМПИАДЫН  ДҮН ГАРГАХ, ШАГНАЖ УРАМШУУЛАХ

2.1  Олимпиадын  комиссыг  НБГ-ын  даргын  тушаалаар  томилно.
2.2  Олимпиадад  оролцогчдын  материалыг засах, дүгнэх ажлыг  НБГ-аас  гаргасан зааврын  
  дагуу олимпиадын комисс үнэлж дүгнэнэ.
2.3 Гурвын давааны дүн мэдээг нэгтгэж, 85%-аас дээш  дүгнэгдсэн  анги хамт олныг  монгол 
хэлний  “Зөв сайхан бичигтэн анги”-аар шалгаруулж  “Батламж” олгоно.





ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Tuesday, February 24, 2015

"ЭРТЭЧ МОНГОЛ" 3 САРЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛНО

Нийслэлийн боловсролын газар Монгол тэмүүлэл- Сайхан монгол орон ТББ-аас хамтран зохион байгуулж буй "Эртэч монгол" 3 сарын аянд дүүргийн зарим сургуулиуд сонгогдсон . Сургууль бүр дээр энэхүү аян 7 хоногийн хугацаанд хэрэгжих бөгөөд зохион байгуулалт хийж удирдамжийн дагуу хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.  "Эртэч Монгол" 3 сарыг аяны нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 02 дугаар сарын 27-ны өглөөний 06:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох тул аянд хамрагдах сургууль бүр удирдлага, багш ажилтан, сурагчид эцэг эхийн төлөөлөл 10 хүн төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нар оролцохыг үүгээр мэдэгдэж байна.  Асуух зүйл байвал 99919105 99134532 утасаар холбогдоно уу.
Удирдамжыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД 5,9,12 ДУГААР АНГИЙН НЭРСИЙГ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2014-2015 оны хичээлийн жилд төгсөх 5,9,12 дугаар ангийн сурагчдын нэрсийг 2015-02-26-ны дотор baatartsend@yahoo.com хаягаар болон цаасаар баталгаажуулж ирүүлнэ. 12 дугаар ангийн сурагчдын нэрсийг сургалтын менежерүүд өөрсдийн биеээр ирж тулгалт хийнэ. 5,9 дүгээр ангийн сурагчдыг одоо суралцаж байгаа нэрсээр авах ба 12 дугаар ангийн сурагчдын шилжилт хийсэн бол аль аймаг хотод шилжсэн тайлбарыг бичнэ.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Sunday, February 8, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД

Дараах судалгааг 2015-02-09-ны 17:00 цагаас өмнө илгээнэ үү.
Судалгааг энд дарж татаж авна уу.

Monday, February 2, 2015

DIDACTA - 2015 ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

DIDACTA - 2015 ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

2008 онд Берлин хотноо үүсгэн байгуулагдсан “ТӨВД” агентур нь хүний хөгжлийн чиглэлээр нэн ялангуяа Монгол орны хөгжлийн түлхүүр болсон Монгол хүнийг хөгжүүлэх зорилготой. 
Энэ хугацаанд бид ХБНГУ-д барилгын салбарын ажилчид, инженерүүд, төмөр боловсруулах чиглэлийн ажилчид, мэргэжлийн болон ЕБС-ийн удирдах ажилчид,багш нар болон  хэвлэл мэдээлэл, хөдөө аж ахуй,  эрүүл мэндийн салбаруудад төрөл бүрийн сургалт, танилцах туршлага судлах ажил хэрэгч аялалуудыг зохион байгуулж 1000 орчим хүн хамрагдсан байна.
TUVD агентураас         2012.12.16  -  2012.12.23
                                      2013.04.07 – 2013.04.14
                                                  2013.11.24 – 2013.12.01
                                                  2014.03.16 – 2014.03.23  хооронд ХБНГУ-ын суурь боловсролын бодлого,тогтолцоо түүний хэрэгжилттэй танилцах туршлага судлах аялал зохион байгуулсан.
ХБНГУ ын Ханновер хотноо 2015.02.24-28 ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын DIDACTA – 2015 Боловсролын үзэсгэлэн яармагтай холбогдуулан ХБНГУ ын Боловсролын салбараас туршлага судлах ажил хэрэгч аялалын саналыг хүргүүлж байна.
3-н жил тутамд зохион байгуулагддаг DIDACTA үзэсгэлэнд та бүхэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол,мэргэжлийн боловсролын сургалт хийгээд дээд боловсролын салбарт гарч буй сургалтын болоод сургалтын технологи,техник хэрэгслийн инновацитай танилцах,олон улсын хэмжээнд боловсролын байгууллагын мэргэжил нэгтнүүдтэй санал,туршлага солилцох өргөн боломж бүрдэнэ.

Энэ жилийн үзэсгэлэнгийн гол сэдвүүд
  - Боловсролын салбарын хүний нөөц
              - Тэгш хамран сургах
   - Цахим боловсрол
              - Цэцэрлэгийн үйл ажиллагааны чанар

                Хүндэтгэсэн
             TUVD AGENCY





Хөтөлбөр



1.өдөр                                  2015.02.25                                         Лхагва
12:00                          Берлин- Тегэл онгоцны буудалд хүрэлцэн ирэх
13:00-14:00                 Зочид буудалд байрлах
14:30-16:00                 Өдрийн хоол
17:00                           Берлин хоттой танилцах

2.өдөр                     2015.02.26                                          Пүрэв
06:00-07:00                 Өглөөний цай
07:00-10:00                 Берлин ≥ Ханновер /286 км/
10:00-13:00                 DIDACTA – Үзэсгэлэн яармаг
13:00-14:30                 Өдрийн хоол
15:00-18:00                 DIDACTA – Үзэсгэлэн яармаг
18:00                           Чөлөөт хөтөлбөр
3.өдөр                                  2015.02.27                                           Баасан
07:00-08:00                 Өглөөний цай
09:00-12:30                  DIDACTA – Үзэсгэлэн яармаг
13:00-14:00                 Өдрийн хоол
14:00-21:00                 Ханновер ≥ Парис /Франц/ 783 км
4.өдөр                     2015.02.28                                               Бямба
08:00-09:00                Өглөөний цай
09:00-10:00                Франц улсын нийслэл Парис хоттой танилцах
10:00-11:00                Эйффэлийн цамхаг
11:00-13:00                Луврын музей
13:00-14:00                 Өдрийн хоол
15:00-18:00                 XIV Людвиг хааны Версалын ордонтой танилцах

5.өдөр                                  2015.03.01                                               Ням
08:00-09:00                 Өглөөний цай
09:00-19:00                Парис ≥ Берлин  /1048 км/
14:00-15:00                Өдрийн хоол /замд/
20:00                           Зочид буудалд байрлах

6.өдөр                     2015.03.02                                                Даваа
08:00-09:00                 ХБНГУ ын Парламентын ордон Бундестагт зочлох
                                    /Түүх,улс төр,нийгмийн ухааны хичээлийн хүрээнд сурагч,оюутнуудын
                                    Парламент улс төрийн амьдралтай танилцаж буй туршлагатай газар дээр                                  нь танилцах/
09:00-10:00                 Өглөөний цай /ХБНГУ ын Парламентын ордны ‘’Kaefer’’ресторанд/
10:30-12:30                 ХБНГУ ын Боловсролын яам
                                    Герман улсын боловсролын бодлого,стратеги түүний хэрэгжилт
13:00-14:00                 Өдрийн хоол
15:00-18:00                 ХБНГУ-ын багш бэлтгэх тогтолцоо – илтгэл
                                    Потсдамын их сургуулийн хүмүүнлэгийн факултетын багш
                                    бэлтгэх төвийн Проф. Майэр

7.өдөр                                  2015.03.03                                                 Мягмар
07:00-08:00                 Өглөөний цай
08:00-10:00                 Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд анхан шатны боловсрол олгох
                                    Хүүхдийн цэцэрлэгт зочлох /хувийн/
11:00-13:00                 Гимназиум/Ахлах сургуульд зочлох/
                                    Холбооны хөдөлмөрийн агентурын харъяа мэргэжлийн мэдээллийн төв/
                                    Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрийн хэрэгжилттэй                          танилцах
13:00-14:00                 Өдрийн хоол
15:30-17:00                 Замын хөдөлгөөний сургуульд зочлох
                                    /Сургуулийн хуулинд заагдсаны дагуу бага сургуулийн сурагчдад замын                             хөдөлгөөний хүмүүжил,мэдлэг олгож байгаатай танилцах/
19:00                           Урлагийн тоглолт үзэх

8.өдөр                                  2015.03.04                                                 Лхагва
08:00-10:00                 Өглөөний цай
10:00-10:30                 Зочид буудлаас гарах
11:30                           Онгоцны буудалд хүргэгдэх
14:00                           Берлин -> Улаанбаатар нислэг




Бүртгэх хугацаа:                          2015.02.05 хүртэл
Виз  мэдүүлэх:                                  2015.02.17                           15:00 цагт
Аялалын үнэ:                          Евро 2.600


Зардалд багтсан үйлчилгээ: 

·         Олон улсын Улаанбаатар-> Берлин->Улаанбаатар нислэг
·         Бусад тээврийн зардал
·         Зочид буудал, өглөөний цай 
(2 хүний өрөөгөөр тооцсон, хэрэв та нэг хүний өрөөнд байхыг хүсвэл EUR          200,- нэмэгдэнэ)
·         7х өдрийн хоол
·         Үзэсгэлэн яармаг,семинар
·         Зохион байгуулалт,хөтөч,орчуулагчийн зардал
·         Урлагийн тоглолтын үнэ
Дээрхи зардалд визний хураамж,хөтөлбөрт ороогүй чөлөөт цагийн зардал, оройн хоол тусгагдаагүй болно
  

             Дэлгэрэнгүй мэдээллийг 99096158,96016158 утсаар болон odbayar.lkh@gmail.com            хаягаар авна             уу.