Sunday, January 4, 2015

2014-2015 оны хичээлийн жилийн Чингэлтэй дүүргийн физикийн олимпиад зохион байгуулах удирдамж

2014-2015 оны хичээлийн жилийн Чингэлтэй дүүргийн физикийн олимпиад зохион байгуулах удирдамж
2014,12,22
Зорилго:
·         Сурагчдын физик, техник сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх, сурагчдыг физикийн шинжлэх ухаанд шимтэн суралцах хүсэл сонирхолыг дэмжих
·         Нийслэл, улсын олимпиадын бэлтгэлийг эрчимжүүлэх
Хамрах хүрээ:
·         Сургуулийн олимпиадаас шалгарсан 7-12 –р анги тус бүрээс 5-н сурагч, 1-2 багш оролцоно.
Хугацаа: 2015 оны 1 сарын 14 ны өдрийн 09 цагт 72-р сургууль дээр зохион байгуулагдана.
Бүртгэл:
·         2015 оны 1 сарын 12 нд 10,00-15,00 цагийн хооронд 72-р сургуулийн инновацийн танхимд бүртгэнэ.
·         Бүртгүүлэхдээ
o   олимпиадад оролцох сурагчдын овог нэр, регистрийн дугаар, сурдаг анги, хүйсийг,
o   олимпиадад оролцох багшийн хувийн болон  хичээл заадаг ангийн мэдээллийг багтаасан сургуулийн нэгдсэн тодорхойлолттой, олимпиадын комиссд орох багш авч ирж  ирж, бүртгүүлэн мандат авна.
o    Багш, сурагчид мандатны 1% цээж зурагтай ирнэ.
Олимпиад зохион байгуулах комисс:
·         Олимпиад зохион байгуулах комиссд сургууль бүрээс 1 багш оролцоно.
·         Комиссд орох багш олимпиадад оролцох багш сурагчдын нэгдсэн тодорхойлолтыг бүртгэлийн өдөр  өөрийн биеэр авч ирнэ.
Олимпиадын дүн
·         Олимпиадыг багш, сурагч гэсэн ангиллаар дүнг гаргаж оролцогчдод тухайн өдөр  мэдээлнэ.
·         Хяналтын тоонд багтсан багш, сурагчдын тайланг нийслэлийн боловсролын газар 2 хоногийн дотор файлаар өгнө.

Дүүргийн физикийн олимпиад зохион байгуулах комисс.
Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль

Харилцах утас. 96646620

0 comments:

Post a Comment