2014-2015
оны хичээлийн жилийн Чингэлтэй дүүргийн физикийн олимпиад зохион байгуулах
удирдамж
2014,12,22
Зорилго:
·
Сурагчдын
физик, техник сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх, сурагчдыг физикийн шинжлэх
ухаанд шимтэн суралцах хүсэл сонирхолыг дэмжих
·
Нийслэл,
улсын олимпиадын бэлтгэлийг эрчимжүүлэх
Хамрах хүрээ:
·
Сургуулийн
олимпиадаас шалгарсан 7-12 –р анги тус бүрээс 5-н сурагч, 1-2 багш оролцоно.
Хугацаа: 2015
оны 1 сарын 14 ны өдрийн 09 цагт 72-р сургууль дээр зохион байгуулагдана.
Бүртгэл:
·
2015
оны 1 сарын 12 нд 10,00-15,00 цагийн хооронд 72-р сургуулийн инновацийн танхимд
бүртгэнэ.
·
Бүртгүүлэхдээ
o
олимпиадад
оролцох сурагчдын овог нэр, регистрийн дугаар,
сурдаг анги, хүйсийг,
o
олимпиадад
оролцох багшийн хувийн болон хичээл заадаг ангийн мэдээллийг багтаасан
сургуулийн нэгдсэн тодорхойлолттой, олимпиадын
комиссд орох багш авч ирж ирж,
бүртгүүлэн мандат авна.
o
Багш, сурагчид мандатны 1% цээж
зурагтай ирнэ.
Олимпиад зохион байгуулах комисс:
·
Олимпиад
зохион байгуулах комиссд сургууль бүрээс 1 багш оролцоно.
·
Комиссд орох багш олимпиадад оролцох багш сурагчдын нэгдсэн тодорхойлолтыг
бүртгэлийн өдөр өөрийн биеэр авч ирнэ.
Олимпиадын дүн
·
Олимпиадыг
багш, сурагч гэсэн ангиллаар дүнг гаргаж оролцогчдод тухайн өдөр мэдээлнэ.
·
Хяналтын
тоонд багтсан багш, сурагчдын тайланг нийслэлийн боловсролын газар 2 хоногийн
дотор файлаар өгнө.
Дүүргийн физикийн
олимпиад зохион байгуулах комисс.
Чингэлтэй дүүргийн 72
дугаар сургууль
Харилцах утас. 96646620