XAMPP программын тухай болон гарын авлагын талаар энд дарж үзнэ үү.
Нийтлэг асууж буй асуултууд:
- Програм яаж суулгах вэ? xampp програмыг татаж аваад, C: дискэн дээр хуулаад, "extract here" гэж задлана. Үүний дараагаар Системийн гарын авлагын 20-р хуудсанд ажиллуулах заавар байгаа.
- Програм ажиллахгүй байна яах вэ? Хэрэв таны суулгасан HRMS програм ажиллахгүй бол ЭНД байгаа заавруудын дагуу алдаагаа засна уу.
- Шинээр програм татаж авсан өнгөрсөн жилийн баазаа яах вэ? Програмаа шинээр суулгасан бол бааз нь хоосон байх бөгөөд өнгөрсөн жилийн баазаа baatartsend@yahoo.com /88015251/ рүү өөрийн албаны емайлаас емайл бичиж авна.
- Цалин яаж оруулах вэ? Цалинг оруулахдаа тухайн жилийн турш авсан нийт цалин, нэмэгдэл гэх мэт бүх авсан цалингийн нийлбэрийг 12-р сарыг сонгож байгаад оруулна. Бүтэн жил ажлаагүй бол тухай ажиласан сарын тоогоор сартай харгалзуулан нийлбэрийг оруулна.
- Internet explorer (IE) 11 хувилбар дээр Pause хийгээд байна яах вэ? Таны хөтөч IE11 бол Control Panel -> Programs -> Programs and Features руу ороод View installed updates дундаас IE11 -н update-г uninstall хийж устгана. IE 11-г устгасны дараа таны Internet explorer -н version нь 10 болно. F12 товчийг дарж Developer Tools-н цэсэн дундаас Browser Mode-г 8 болгож өөрийн нэр, нууц үгээр нэвтрэнэ. /Энд дарж заавар үзнэ үү/
- Тайлан хэрхэн шалгах вэ? Харьяа байгууллагуудаас ирүүлсэн тайланг шалгаж авахдаа 12-р сарын цалингийн хүснэгт дээрх бүх албан хаагчдын мэдээлэл бүрэн гүйцэд орсон эсэхийг шалгана. Мөн ХНУМСП-ын 1.3 Насны ангилал, 1.4 Боловсрол, 2.3 Цалингийн тайлан байгууллагаар, 4.1 Ангилал зэрэглэлд хамаарах ТАХ-ын тоо, 4.2 Албан тушаалын дэд ангиллын албан хаагчдын тоо эдгээр тайлангуудын албан хаагчдын тоо нийлж байх ёстой.
- Босоо удирдлагатай байгууллагууд тайлангаа хаана өгөх вэ? Цэрэг, цагдаа, гааль, тагнуулын байгууллагаас бусад бүх төрийн байгууллагын төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөнийг тухайн аймагт хамааруулан програмд хамруулна.
- Зөвхөн нэвтрэх хэсэг гарч ирэхгүй байна яах вэ? Хэрэв нэвтрэх хэсэг нь гарч ирэхгүй байгаа бол таны IE 11 байна. Иймд дээрх зааврын дагуу IE-н хувилбарыг 8 болгоно.
- Mysql Running гэж ажиллаад Apache Running гэж ажиллахгүй бол яах вэ? Нийтлэг гарч буй асуудлууд гэснээс 2 дахь зааврын дагуу хийж үзнэ үү. Хэрэв болохгүй бол C:\xampp Дотроос xampp_start-г ажиллуулсны дараа IE дээр localhost-оор орно.
0 comments:
Post a Comment