2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Tuesday, December 30, 2014

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ


Monday, December 22, 2014

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ТАХ-ЫН МЭДЭЭ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг 2014-01-02-ны дотор тушаах болсон тул ТАХ-ын программ татаж суулган Боловсролын хэлтсийн СМХШҮ-ний мэргэжилтэн Ц.Баатарцэндээс сургууль, цэцэрлэгийн өмнөх жилийн баазыг авч шинэчлэлт хийнэ үү.
XAMPP программын тухай болон гарын авлагын талаар энд дарж үзнэ үү.
Нийтлэг асууж буй асуултууд:
  • Програм яаж суулгах вэ? xampp програмыг татаж аваад, C: дискэн дээр хуулаад, "extract here" гэж задлана. Үүний дараагаар Системийн гарын авлагын 20-р хуудсанд ажиллуулах заавар байгаа.
  • Програм ажиллахгүй байна яах вэ? Хэрэв таны суулгасан HRMS програм ажиллахгүй бол ЭНД байгаа заавруудын дагуу алдаагаа засна уу.
  • Шинээр програм татаж авсан өнгөрсөн жилийн баазаа яах вэ? Програмаа шинээр суулгасан бол бааз нь хоосон байх бөгөөд өнгөрсөн жилийн баазаа  baatartsend@yahoo.com /88015251/ рүү өөрийн албаны емайлаас емайл бичиж авна.
  • Цалин яаж оруулах вэ? Цалинг оруулахдаа тухайн жилийн турш авсан нийт цалин, нэмэгдэл гэх мэт бүх авсан цалингийн нийлбэрийг 12-р сарыг сонгож байгаад оруулна. Бүтэн жил ажлаагүй бол тухай ажиласан сарын тоогоор сартай харгалзуулан нийлбэрийг оруулна.
  • Internet explorer (IE) 11 хувилбар дээр Pause хийгээд байна яах вэ? Таны хөтөч IE11 бол Control Panel -> Programs -> Programs and Features руу ороод View installed updates дундаас IE11 -н update-г uninstall хийж устгана. IE 11-г устгасны дараа таны Internet explorer -н version нь 10 болно. F12 товчийг дарж Developer Tools-н цэсэн дундаас Browser Mode-г 8 болгож өөрийн нэр, нууц үгээр нэвтрэнэ. /Энд дарж заавар үзнэ үү/
  • Тайлан хэрхэн шалгах вэ? Харьяа байгууллагуудаас ирүүлсэн тайланг шалгаж авахдаа 12-р сарын цалингийн хүснэгт дээрх бүх албан хаагчдын мэдээлэл бүрэн гүйцэд орсон эсэхийг шалгана. Мөн ХНУМСП-ын 1.3 Насны ангилал, 1.4 Боловсрол, 2.3 Цалингийн тайлан байгууллагаар, 4.1 Ангилал зэрэглэлд хамаарах ТАХ-ын тоо, 4.2 Албан тушаалын дэд ангиллын албан хаагчдын тоо эдгээр тайлангуудын албан хаагчдын тоо нийлж байх ёстой.
  • Босоо удирдлагатай байгууллагууд тайлангаа хаана өгөх вэ? Цэрэг, цагдаа, гааль, тагнуулын байгууллагаас бусад бүх төрийн байгууллагын төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөнийг тухайн аймагт хамааруулан  програмд хамруулна.
  • Зөвхөн нэвтрэх хэсэг гарч ирэхгүй байна яах вэ? Хэрэв нэвтрэх хэсэг нь гарч ирэхгүй байгаа бол таны IE 11 байна. Иймд дээрх зааврын дагуу IE-н хувилбарыг 8 болгоно.
  • Mysql Running гэж ажиллаад Apache Running гэж ажиллахгүй бол яах вэ? Нийтлэг гарч буй асуудлууд гэснээс 2 дахь зааврын дагуу хийж үзнэ үү. Хэрэв болохгүй бол C:\xampp Дотроос xampp_start-г ажиллуулсны дараа IE дээр localhost-оор орно.

Tuesday, December 16, 2014

SCHOLARSHIP-USA III УДААГИЙН УЛААНБААТАР АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

Олимпиад оролцох хүүхдийн нэрсийг дараах хүснэгтээр хүргүүлэхийг анхаарна уу.




Monday, December 8, 2014

“SCHOOL POLICE” ЭРГҮҮЛИЙН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТООН МЭДЭЭГ АВНА

“SCHOOL POLICE” ЭРГҮҮЛИЙН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТООН МЭДЭЭ АВАХ ХҮСНЭГТИЙН ДАГУУ 2014-12-11-НИЙ 12:00 ЦАГААС ӨМНӨ Б.ГАЛБАДРАХАД ИРҮҮЛНЭ ҮҮ.
Маягтыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Цэцэрлэгүүд 2014-2015 оны хичээлийн СӨБ мэдээг бөглөх явцдаа утгыг бүрэн оруулаагүйгээс дараах судалгааг нөхөн авч байна. Санамж: Судалгааг бөгдөхдөө зөвхөн Чингэлтэй дүүргийн харьяатай хүүхдийг хамруулна, хороо тус бүр дээр цэцэрлэгийн нийлбэрийг гаргаж бөглөнө. Судалгааг 2014-12-11-ны дотор бөглөн baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД

2015 оны үндсэн сургалтууд танхимын болон онлайн хэлбэрээр зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үндсэн сургалт эхлэхээс өмнө суралцагчид онлайн бүртгэлд хамрагдах ба онлайн сургалтад хамрагдсаны дараа танхимын сургалтад оролцоно.

Иймд үндсэн сургалтыг үе шаттай, хосолсон хэлбэрээр зохион байгуулах болсонтой холбоотойгоор чиглүүлэгч багш бэлтгэх сургалт зохион байгуулах тул уг сургалтад сургууль бүрээс дараах хуваарийн дагуу мэдээлэл зүйн багш нарыг хамруулна уу. 

Сургууль Багшийн тоо
1 5-р сургууль 2
2 17-р сургууль 2
3 23-р сургууль 2
4 24-р сургууль 2
5 37-р сургууль 2
6 39-р сургууль 2
7 49-р сургууль 2
8 50-р сургууль 2
9 57-р сургууль 2
10 61-р сургууль 1
11 72-р сургууль 2
12 112-р сургууль 1
13 117-р сургууль 1
14 Бадмаараг 0
15 Бэтүб 0
16 Наран 1
17 Зуунбилиг 1
18 Чинхур 1
19 Чингай 1
20 Тоолол 0
21 Тусгал 1
22 Олонлог 1
23 Атланата 1
НИЙТ 30
Сургалт 2014-12-20-ноос 21 хооронд 09:00-18:00 цагийн хооронд явагдана.
Сургалтанд оролцох багшийн нэрсийг 
№| Сургууль| Овог| Нэр | Мэргэжил | Утас | Цахим шуудан | Захиралын утас |
хүснэгтээр 2014-12-10-ны дотор ирүүлнэ үү.

Sunday, December 7, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД ТАЙЛАН, СУДАЛГААГ ЯАРАЛТАЙ ГАРГАЖ ИРҮҮЛЭХ

1. Дугуйлан, секцийн судалгааг 2014-12-09-ны 15:00 цагаас өмнө aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.
2. Авьяас”, “Ном” хөтөлбөрийн 2014-2015 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн тайланг 2014-12-09-ны 15:00 цагаас өмнө aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Tuesday, December 2, 2014

ЕБС-ИУДЫН АНХААРАЛД СТАТИСТИКИЙН БДБ14, БДБ15 МАЯГТ АВАХ ТУХАЙ

Сурах бичгийн хангамж, сургуулийн гадна байгаа хүүхдийн статистикийн мэдээллийг 2014.12.04-2014.12.15-ны хугацаанд програм руу шивүүлэх тул энэхүү хугацаанд ажилдаа хариуцлагатай хандан өмнөх туршлаган дээрээ суурилан алдаатай мэдээг хугацаа алдалгүй хянан мэдээг гарган ирүүлэхийг хүсье.
Статистик мэдээлэл-Хяналт, шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Ц.Баатарцэнд

ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕБС-ИЙН АНХААРАЛД ДУГУЙЛАН, СЕКЦИЙН СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

ЕБС-д хичээллүүлж буй сонгон, секц, дугуйлангийн судалгааг үнэн зөвөөр асуулгын дагуу гарган 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 14.00 цагаас өмнө aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД

САНААЧЛАГЧ: МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ
ДЭМЖИГЧ: НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР



ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах “Эрхээ мэдье” сэдэвт Парламентийн мэтгэлцээний хөтөлбөр
2014 он
“Эрхээ мэдье” сэдэвт Парламентийн мэтгэлцээний хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго:
Хүний эрхэд ээлтэй сургуулийн үзэл санааг түгээж, залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох аргаар хүний эрхийн боловсрол, хөгжих боломж олгоход хөтөлбөрийн зорилго оршино. Мөн өсвөр үеийнхний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн олон асуудлыг судалж танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх зорилготой.
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:
2014 оны
11 дүгээр сарын 10-наас 12 сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Цаашид жил болгон зохион байгуулна.
 Хөтөлбөрийн хамрах хүрээ:
 Мэтгэлцээнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулна. Нийслэл болон сонгогдсон аймаг /Дархан-Уул, Орхон, Архангай/-ийн сургуулиуд өөрсдийн хүсэлтээр мэтгэлцээнд оролцох бөгөөд сургуулийн нийгмийн ажилтан эсхүл холбогдох хичээлийн багш оролцогчдыг хариуцан зохион байгуулна.

Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажлууд:
-
Хүний эрхийн сургалт
- Парламентийн мэтгэлцээний сургалт /слайд/ сургагч багш нар
- Илтгэл ярианы чадварын сургалт /слайд/ сургагч багш нар

- Телевизийн нэвтрүүлэг бэлдэх
- Мэтгэлцээний тэмцээн         
Хөтөлбөрийн танилцуулга:
 
Мэтгэлцээн нь аливаа асуудлыг олон талаас нь харах түүнд үнэлэлт дүгнэлт өгөх, асуудлыг шийдвэрлэх чадварыг хүүхэд залуучуудад суулгаж өгдөг.
Мэтгэлцээний ур чадварт суралцах нь сургалтын системд өндөр үр өгөөжтэй болох нь олон улсын туршлагаас илт харагдаж байна. Энэхүү хөтөлбөр нь тодорхой цаг хугацаанд үргэлжилнэ.
Хөтөлбөрийн хамтын ажиллагаа
Нийслэлийн боловсролын газар /НБГ/-тай хамтран ажиллана. НБГ нь энэ арга хэмжээг хариуцан ажиллах мэргэжилтэн болон мэтгэлцээнийг шүүх шүүгчийг томилон, зарлал, удирдамжийг байгууллагынхаа вэб хуудаснаа байршуулж сурталчлах, нийслэлийн 9 дүүргийн Боловсролын хэлтсийг арга зүй, удирдамж, зохион байгуулалтаар ханган ажиллахааас гадна телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хамтран зохион байгуулж буй үйл ажиллагаа болон НБГ-аас авч хэрэгжүүлж буй ажлын талаар иргэдэд нээлттэй ил тод мэдээлэл хүргэх чиглэлээр ажиллана.
Мэтгэлцээний талаар товч танилцуулга:
Мэтгэлцээнийг дараах үе шатанд хуваана. Үүнд:
-       Сэдэвтэй танилцах шатны зорилго нь тухайн сэдвийг сурагчдын амьдралтай ямар уялдаа холбоотойг харуулах, сэдвийн нэр томъёонуудын талаар нэгдсэн ойлголтонд хүрэх болон сэдвийн боломжит сөргөлдөөнт талуудыг илрүүлэх юм. Багш тухайн шийдлээр сурагчдын сонирхлыг өрнүүлэх, сурагчдын амьдралтай холбон өмнөх мэдлэгийг сэргээхэд чиглэсэн дасгалуудыг ажиллуулна. Түүнээс гадна сурагчдын мэдлэгийг гүнзгийрүүлэх судалгааны ерөнхий чигийг энэ шатанд тодорхойлж өгнө. 
-       Сэдвийг судлах шатанд сурагчид судалгаа хийн мэтгэлцээнд ашиглах материалуудыг цуглуулна. Энэ үед багш сурагчдад уншсан сэдвийн дагуу тэмдэглэл хийх даалгавар өгч болно. Хуудсыг дундуур нь шугам татан хувааж эхний талд уншсан материалын хамгийн сонирхолтой хэсгийг тэмдэглэх ба тушаа ард нь энэ хэсэгтэй холбогдсон асуулт, санааг тэмдэглэж болно.
-       Мэтгэлцээнд бэлтгэх үед талуудын байр суурийг тодорхойлж, нотолгоог боловсруулах, боломжит бүх нотолгоонд өгөх хариулт/няцаалт дэвшүүлэх дасгалыг багш сурагчид хамтран ажиллах нь зүйтэй.
-       Мэтгэлцээний тоглолтын дараа үзэгчийн байр сууринаас хандан тухайн сэдвээр ямар мэдлэгтэй болсон, мэтгэлцээний үр дүнд ямар дүгнэлтэнд хүрэх, үүнээс үүдэн ямар алхам хийх, ямар асуудлыг цаашид авч үзвэл зохих, тухайн асуудлаар үзэл бодол чинь мэтгэлцээний үр дүнд хэрхэн өөрчлөгдсөн талаар хэлэлцэх нь зүйтэй.
Мэтгэлцээний боловсрол
 Мэтгэлцээн нь:
  • Ардчиллын үнэт зүйлс ба иргэний эрх зүйн талаар
  • Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх тухай
  • Харилцааны чадварын талаар
  • Илтгэх чадварыг хөгжүүлэх тухай
  • Эх хэл болон гадаад хэлний мэдлэг чадварыг хөгжүүлэх
  • Үндэсний цөөнх ба хязгаардмал боломж бүхий хүмүүсийг дэмжих
  • Зөрчлийг шийдвэрлэх талаар сургалт явуулдаг юм.

 Ардчилсан үнэт зүйл ба иргэний эрх зүйн боловсрол
 Ардчилсан нийгэмд хэлэлцэж, мэтгэлцэж байж шийдвэрт хүрдэг. Мэтгэлцээний тусламжтайгаар сурагчид өөрийн үзэл бодлыг илэрхийлээд зогсохгүй бусдад итгэл үнэмшил төрүүлж итгүүлэх ур чадвар эзэмшдэг юм. Мэтгэлцээнээр асуудлыг хоёр талаас нь авч үздэг учраас сурагчид илүү олон ургальч үзлийг хүндэтгэдэг, бусдын саналыг ойлгодог чадвартай болдог. Хамгийн үнэ цэнэтэй нотолгоо дэвшүүлсэн тал нь ялах учраас сурагчид үнэн ганц байдаггүй өөрөөр хэлбэл үнэнийг хэн ч ганцаар эзэмшихгүй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх чадвартай болно. Ардчилсан нийгэмд иргэд мэтгэлцээнээр маргаантай асуудлыг тайван замаар шийдэх аргад суралцдаг. Цаашилбал, улс төр нийгмийн асуудлаар мэтгэлцэх нь сурагчдыг тодорхой хэмжээгээр амьдралд бэлтгэдэг. Сурагчид хүний эрх, эрх чөлөө, ардчилсан засаглал, олон улсын харилцаа, улс төрийн бодлого гэх мэт асуудлуудаар тодорхой мэдлэгтэй болдог нь тэд эдгээр асуудлаар мэтгэлцэхэд хичээлээр үзсэнээс өөр илүү бүтээлч байдлаар ханддагт оршино.
Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээ
Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг эзэмшсэн сурагч нь урьдчилсан таамаглалуудыг шүүн тунгааж, аливаа мэдээллийг дүгнэж, цэгнэх чадвартай болдог. Мэтгэлцээн нь бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг шаарддаг учраас сурагчдын бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд дөхөм болдог. Мэтгэлцээнээр сурагчид асуудлын зөрчилт талуудыг илрүүлэн өөрийн байр суурийг тодорхойлж бататгах баримт дүгнэлтийг судлан сурвалжлахад суралцдаг. Бүрэн сонсож ойлгосны үндсэн дээр эсрэг талын байр суурийг няцаах учраас мэтгэлцээн нь сурагчдын идэвхтэй сонсох чадварыг нь хөгжүүлдэг.
Багш мэтгэлцээнд бэлтгэх явцад асуудлын боломжит зөрчилт бүх талыг олж харах, нотолгоог шүүн үзэх, өөрчлөх, сонгох боломжит эсрэг нотолгоог авч үзэх гэх мэтээр сурагчдыг шүүмжлэлт сэтгэлгээнд сургаж байдаг. Мэтгэлцээнд оролцож байгаа сурагч үйл ажиллагааны турш бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээнд суралцаж байдаг.
Харилцааны болон бусад чадварууд
Мэтгэлцэгч нь хэдийгээр сайн нотолгоонуудыг боловсруулсан боловч байр сууриа бусдад ойлгуулж хүргэж чадахгүй бол энэ нь ямар ч ач холбогдолгүй болно. Хязгаарлагдмал буюу харьцангуй богино хугацаанд үзэгч, сонирхогч олны өмнө өөрийн байр суурийг илэрхийлэх нь мэтгэлцэгчийн үүрэг байдаг.
Тэгэхээр мэтгэлцээн нь бичгийн болон ярианы маш өндөр чадварыг шаарддаг байна. Итгэл үнэмшил төрүүлэхүйц нотолгоог боловсруулж танилцуулах нь мэтгэлцэгчийн бичгийн болон ярианы чадварыг хөгжүүлдэг юм. Энэ нь сурагчид мэтгэлцээний өмнө сайн нотолгоо бүхий сайн эсээ бичиж боловсруулдаг гэсэн үг юм.
Мэтгэлцээн нь зохион байгуулах, багаар ажиллах, бие даасан судалгаа хийх, бичгийн болон ярианы өндөр чадвар гэх мэт олон ур чадварыг хөгжүүлдэг нь сурагчдын цаашдын амьдралд чухал юм. Ирээдүйд ажил төрөл эрхлэхэд энэ ур чадварууд зайлшгүй шаардлагатай нь мэдээж юм.
Мэтгэлцэгч сурагчид хурдан сэтгэж, бодол санаагаа цэгцтэй илэрхийлэх нь тэднийг олон зүйлд ялангуяа ажлын ярилцлагад амжилттай байх бэлтгэл болдог байна. 

“Эрхээ мэдье” сэдэвт Парламентийн мэтгэлцээний хөтөлбөрийн  календарчилсан төлөвлөгөө
Хийх ажил
Хугацаа
Хариуцах эзэн
Санхүүгий эх үүсвэр
Сургуулиудад удирдамж хүргэх
11 сарын 10
Нийслэлийн Боловсролын Газар /НБГ/, Монголын Эмнести Интернэшнл /МЭИ/

Мэтгэлцээний сургагч багш нартай уулзалт хийх
11 сарын 19
НБГ,  МЭИ

Оролцогч багт мэтгэлцээн хийх сургалт зохион байгуулах
11 сарын 21
НБГ,  МЭИ

Анонс хэвлэл хэвлүүлэх
11 сарын 25
МЭИ

Дүүрэг, сонгогдсон аймаг шалгаруулалт хийх
12 сарын 5-10
Дүүрэг, сонгогдсон аймаг

II шатанд оролцох  багийг  бүртгэх
12 сарын 10-12
МЭИ

II шатны мэтгэлцээн зохион байгуулж, аваргыг тодруулах
12 сарын 18-20
НБГ,  МЭИ

Шагнал гардуулах
12 сарын 20
НБГ,  МЭИ

Тэмцээнийг ТВ-ээр гарах
12 сарын 20-25
НБГ,  МЭИ


                   ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах
“Эрхээ мэдье” сэдэвт Парламентийн мэтгэлцээний удирдамж

Зорилго:
Хүний эрхийн тухай үндсэн үзэл баримтлалыг тунхаглах түүгээр дамжуулан хүний эрхийн мэдээлэл, боловсрол олгож, залуучуудын үзэл бодлоо хуваалцах, мэдээлэл солилцох замаар хөгжих боломжийг олгох, мөн түүнчлэн хүний эрхэд ээлтэй сургуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хамрах хүрээг тэлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Мөн өсвөр үеийнхний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж танин мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, сурагчдын хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх зорилготой.
Хамрах хүрээ
Мэтгэлцээнд оролцох сургууль нь хүний эрхэд ээлтэй сургууль болохыг дэмжигч сургууль байх болно.
Тэмцээний хугацаа, үе шат:
2014 оны 11 дүгээр сарын 10-наас 12 сарын 20 хүртэл болох ба 2 үе шаттай. Үүнд:
I шат: 2014.11.10-12.10. Мэтгэлцээнийг нийслэлийн 9 дүүрэг, Дархан-Уул, Орхон болон Архангай аймгийн Боловсролын газар өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, тус бүр 1 баг шалгаруулна.
Энэ шатанд оролцох сургуулиуд тухайн дүүрэг, сонгогдсон аймаг / Дархан-Уул, Орхон болон Архангай/ -ийн Боловсролын газар, хэлтсийн зааврын дагуу мэтгэлцээнд оролцоно.
II шат: 2014.12.10-12.20. Шалгарсан 12 багаас эхний 3 байрыг шалгаруулна.
Энэ шатанд оролцох 12 сургууль 2014 оны 12 сарын 10-12-ны өдөр Монголын Эмнести Интернэшнлийн төв байранд ирж бүртгүүлнэ.

Хаана:
II шатны тэмцээн 2014.12.18-20-ны өдөр 10:00-17:00 цагт болох ба мэтгэлцээн болох байрыг шалгарсан багуудад утсаар/цахим захиагаар мэдэгдэнэ.
Тэмцээний журам:
-       Мэтгэлцээнийг Парламентийн мэтгэлцээний дүрмийн дагуу явуулна.
-       Мэтгэлцэгч баг багийн нэр, уриа, таних тэмдэгтэй байна.
-       Баг бүртгүүлэхдээ сурагчдын товч намтар /CV/ бичиж авчирна.
-       Мэтгэлцэгч баг харилцан бие биендээ хүндэтгэлтэй хандана
-       Баг мэтгэлцээний талаар заах сургалтанд заавал хамрагдсан байна
-       Хүний эрхийн боловсролын талаар мэдлэг, мэдээлэлтэй байх
-       Багаа дэмжих хөгжөөн дэмжигчидтэй ирэх
-       Тухайн сургууль нь оролцох багийн зардлыг хариуцна.

Тэмцээний шагнал урамшуулал

1-р байр медал, Зөөврийн компьютер /нөүтбүүк/
2-р байр медал, Дижитал зургийн аппарат
3-р байр медал, Принтер 

Мэтгэлцээний шийдэл
Мэтгэлцээн нь дараах шийдлээр мэтгэлцэнэ. Үүнд:

  1. Байгаль орчныг хамгаалахын тулд эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нь зүйтэй.
  2. Нийгэм ядуучуудаа халамжлах үүрэгтэй.
  3. Хэвлэл мэдээллийг төрөөс хянах нь зүйтэй.                                                     
  4. Хувь хүний эрхийг нийгмийн эрх ашгаас дээгүүр тавих нь зөв.
  5. Хүний эрхийг дээдлэх үзэл нь хөгжлийн хамгийн зөв зам мөн.
  6. Ерөнхий боловсролын сургуульд сурагчид дүрэмт хувцас өмсөх нь зүйтэй.
  7. Замын түгжрэлийг арилгахын тулд дугаарын хязгаарлалт хийх нь зөв.
  8. Хүний эрхийг таниулахын тулд бүх ард түмний хөдөлгөөн бус цөөнхийн манлайлал чухал.
  9. Эдийн засгийн өсөлт ядуурлаас гарах арга зам мөн.
  10. Дэд бүтцээ сайжруулах зорилгоор иргэд зөвшөөрөөгүй байсан ч тэднийг албадан нүүлгэж болно.
  11. Сонгууль өгөхгүй байх нь чөлөөт сонголт мөн.
  12. Төрийн алба, хувийн хэвшил, иргэний нийгэм хамтран ажиллах шаардлагагүй.
  13. Их, дээд сургуульд элсэгчдийн хүйсийн харьцааг төрөөс тэнцвэржүүлэх нь зөв.
  14. Ажил олгогч эмэгтэй ажилтнаас хэзээ хүүхэд төрүүлэх талаар гэрээ байгуулж болно.
  15. Сошиал медиа нийгэмд сөрөг нөлөөтэй.