2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Thursday, October 15, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД 2, 3, 4 ДЭХ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШ НАРЫН СУДАЛГАА

Судалгааг  төр болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд 2015 оны 10 сарын 16-ны өдөрт  багтааж   deegii_sob@yahoo.com   хаягаар илгээнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

10 дугаар сарын 17-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээтэй.

Нийслэл, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс нийслэлийн 376 жилийн ойг угтан "Их цэвэрлэгээ"-г 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах тухай үүрэг чиглэл өгсөнтэй холбогдуулан Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

    1. Хавар, намрын тохижилтын ажлаар тарьж ургуулсан мод бутаа арчилж хамгаалан, ЦЭНЭГ УСАЛГАА хийх;
    2. Хашаа, хайс, хашлагын бүрэн бүтэн байдлыг хангаж, засаж шинэчлэх;
    3. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөө, дарааллын дагуу ажил үйлчилгээ нэг бүрийг нягталж, эзэнжүүлэн, хяналт тавих
    4. Цэцэрлэг, сургуулийн дотоод орчинд чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх;
    5. Хог хаягдлыг зайлуулж, хогийн цэгийг зөвшөөрөгдсөн норм стандартын дагуу байршуулж, хогийг ангилж ялгах технологийг цэцэрлэг, сургууль бүр мөрдөх; 
    6. Орчин тойрон, нийтийн эзэмшлийн зам, талбайн /50 метрийн/ цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол байлгах ажилд холбогдох хүмүүсийг үүрэгжүүлж, хяналт тавин ажиллах; 
    7. Хөрш байгууллагуудтай хамтран ажиллаж, эцэг эх, багш ажилчдыг сайн зохион байгуулалттайгаар жигд хамруулж, МЭДЭЭ ТАЙЛАНГ дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хороондоо цаг тухайд нь өгч идэвхи санаачилгатай ажиллахыг уриалж байна. 

Tuesday, October 13, 2015

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ойрын өдрүүдэд телевиз, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр нэвтрүүлж, мэдээлж байгаа ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БОЛЗОШГҮЙ гамшгаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийн хүрээнд нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө”-гөө тодотгож, Гамшгаас хамгаалах алба болон багш, ажилтан, эцэг эх, сурагчдаа мэдээ, мэдээллээр ханган, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахыг зөвлөж байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байрладаг гэдгийг дараах графикт заасан газар хөдлөлтийн тооноос та бүхэн харж болох юм.
Улаанбаатар хот 7-8 баллд тэсвэрлэхгүй барилга байшин олонтой. Жишээ нь, хотын төвийн хэсэг буюу 40, 50 мянгат цаашлаад 50-80 онуудад баригдсан барилгуудыг 7-8 баллыг тэсвэрлэхгүй гэдгийг ОХУ-ын мэргэжилтнүүд сануулсан байна.
Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа тул газар хөдлөлт гэдэг хол хөндий зүйл биш гэдгийг ойлгох учиртай. Зарим хүн үүнийг муу ёр хэмээн хэлдэг ч гай зовлон гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдгийг хэлүүлэх юун.
Тиймээс байнгын газар хөдлөлтийн бүсэд байдаг Япон улсад хамгийн түрүүнд иргэд тайван байх ёстой гэдгийг иргэд нь ойлгожээ.
ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ХЭРХЭН БЭЛТГЭХ ТАЛААР
ЯПОН УЛСААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Япон улсаас газар хөдлөлтийн үед бага хохирол амсах талаар гаргасан зөвлөмжөөс товчлон хүргэж байна. Үүнд:
·         Уран зураг болон бусад хүнд эд зүйлийг хананд өлгөхдөө чичирхийллийн үед унахаас сэргийлэн бат бөх бэхлэх. Ялангуяа ор, буйдангийн дэргэд аль болох хөнгөн чанарын, зөөлөн эд зүйлийг өлгөх
·         Гэрийнхээ хүнд тавилгыг ор, буйдангаас хол байрлуулах
·         Газар хөдлөлтийн үед хаалганы чинь ойр байх тавилга унаж хаалга таглахаас сэргийл
·         Галын өрөөний тавилгын хаалгуудыг доторх сав суулга, шилэн эдлэл, шаазан зэргийг унахаас сэргийлж сайн хаагддаг болгох, хийн баллоныг аль болох хааж аюулгүй байдлаа хангах, хөргөгч болон бусад том овор хэмжээтэй цахилгаан хэрэгсэлийг сайтар бэхлэх 
·         Өрөө бүрийн аюулгүй газрыг олж тогтоох. Харанхуй өрөө гэдэг нь гамшгийн үед аврах ганц газар болдог байна. Гэвч ихэнх айлууд хүн орох зайгүй хувцасны шүүгээгээр дүүргэсэн байдаг. Энэ тохиолдолд ОО-ын өрөөг бас орлуулж болдог байна.
·         Айлд ажиллагаатай гар чийдэн, нөөц зай, шүгэл /аюул тохиолдсон үед нэгнийгээ шүглийн дуугаар дуудах/, лаа, шүдэнз, яаралтай тусламжийн эмийн сан, гурав хоногийн хүнс зэргийг бэлтгэх.
·         Нэн шаардлагатай газруудын утасны жагсаалтыг мэдэх
·         Гамшиг тохиолдлоо гэхэд хаана ч байсан гэрийнхэнтэйгээ уулзах газраа урьдчилан тохирсон байх
·         Галын хорыг хэрхэн ашиглахыг гэр бүлийн гишүүн бүр мэдсэн байх. Галын хорыг гэртээ байлгах
·         Хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөнд оролцох, хүүхдүүддээ тайлбарлаж ойлгуулах. Хүүхдүүд нь сургууль дээрээ байх үед гамшиг тохиолдлоо гэвэл эцэг, эх нь очоод хаанаас авч болох вэ гэдэг газрыг урьдчилан тохирох
·         Чухал шаардлагатай бичиг баримтуудыг хуулбарлан найдвартай газар хадгалах /даатгалын гэрээ, санхүүгийн тэмдэглэл, хадгаламж, зарим нэг гэрэл зураг, видео бичлэг гэх мэт/
·         Майхан хөнжил, дулаан хувцас, оймс, гутал, ажлын бээлий, хамгаалалтын нүдний шил


ГАЗАР ХӨДЛӨХ ҮЕД ЯАХ ЁСТОЙ ВЭ?
Газар хөдлөлтийн эхний чичиргээ 15-20 секунд үргэлжилдэг байна. Үүний дараа байгаль дэлхий хүмүүст боломж өгөх гэсэн мэт хэсэг хугацаанд завсарлаад дахин хөдөлдөг байна. Тиймээс эхний удаагийн чичиргээ болох үед ТАЙВАН БАЙХ гэдэг хамгийн чухал алхам ажээ.
Хэрэв дотор байгаа бол:
·         “ХЭВТ, НУУГД, ХҮЛЭЭ” хэрвээ таны ойролцоо ширээ байхгүй бол шалан дээр доош харан хэвтэж гараараа толгой, хүзүүгээ хаах. Хэрвээ гэртээ байгаа бол толгойгоо дэрээр халхал
·         Байшингийн хана, цонх болон өлгөсөн эд зүйл, цахилгаан хэрэгсэл, эдлэл хэрэгсэлд цохигдохоос сэргийл
·         Чичирхийлэлт зогстол гадагш гарч болохгүй.
Өндөр барилга дотор байгаа бол:
·         “ХЭВТ, НУУГД, ХҮЛЭЭ” цахилгаан шат ашиглаж болохгүй. Галын болон бусад дохиоллын системүүдийн ажиллаж буй дуу чимээнээс сүрдэх хэрэггүй.
Ажил дээрээ байгаа бол:
·         “ХЭВТ, НУУГД, ХҮЛЭЭ” ажлын байрныхаа газар хөдлөлтийн аюулгүй ажиллагааны төлөвлөгөөг баимталж ажиллах
Олон нийтийн газарт байгаа бол:
·         Хэрвээ боломжтой бол “ХЭВТ, НУУГД, ХҮЛЭЭ” гараараа толгойгоо халхлаад орчин тойрныг сайтар ажиглан маш болгоомжтой алхаж аль болох гадагшаа гарахыг эрмэлзэх 
Гадаа байгаа бол:
·         Газар хөдлөлтийн үед барилгуудын цонх, гадна чимэглэл, тохижилтын эд зүйл хамгийн түрүүнд унадаг тул эдгээрт өртөж гэмтэхээс сэргийлж барилгаас түргэн холдон хоосон зай, талбайд гарах
Жолоо барьж байгаа бол:
·         Хэрвээ боломжтой бол замаас гарч өндөр барилга, гүүр, далан, зарлалын самбар, мод болон бусад зүйлсээс аль болох хол зогсох. Чичирхийлэл намдтал машиндаа байх
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА
·         Газар хөдлөлтийн дараа гэр, сууцандаа нэвтрэхдээ аливаа аюултай бодис, шингэн алдагдсан байхаас болгоомжлох. Ил гал гаргахыг хатуу хориглоно.
·         Хэрэв та нурангин дор орсон бол өөрийн тамир тэнхээгээ гамнах хэрэгтэй. Гал гаргаж болохгүй. Зөвхөн хашгирах юмуу хатуу биетээр хана цохиж мэдэгдэх
·         Эвдэрсэн байшинд орж болохгүй.
·         Газар хөдлөлтийн дараагийн 2-3 цаг бол маш аюултай. Учир нь дахин хүчтэй чичирхийлэл явагдах магадлал өндөр байдаг тул чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй.   



Sunday, October 11, 2015

ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД КАМЕРИЙН СУДАЛГАА БОЛОН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Сургууль, цэцэрлэгийг камержуулах талаар хийсэн ажлын тайлан болон хавсралт судалгааг 2015-10-20-ны дотор baatartsend@yahoo.com хаягаар болон цаасаар ирүүлнэ үү.
Тайланд:
1. Хамтран ажилласан байгууллага /төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхийн зөвлөл гэх мэт/
2. Шинэчлэн сайжруулж засвар хийсэн байдал
3. Онцлог ажил /интернэтэд холбогдон эцэг эхчүүд ашигладаг гэх мэт/
4. Санхүүжилт, хөрөнгө оруулалт /төсөв, орон нутгийн төсөв, хандив тусламж гэх мэт/
5. Камер байршуулсанаар гарсан үр дүн
6. Тулгарч буй хүндрэл
7. Санал хүсэлтүүдийг тус тусгаж оруулсан байна.
Хавсралт судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.


Thursday, October 8, 2015

ЕБС-ийн түүх нийгмийн багш нараа сургалтанд хамруулна уу.

Дүүргийн ЕБС-ийн түүх нийгмийн багш нар 9-р ангийн Түүхийн сурах бичигтэйгээ 10 дугаар сарын 12-ны даваа гарагт 15,00 цагаас 117-р сургууль дээр сургалттай тул багш нараа бүрэн хамруулна уу.

Wednesday, September 30, 2015

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ СУУДЛЫН ХУВААРЬ




Sunday, September 27, 2015

Цэцэрлэгийн статистик мэдээллийг "Удирдлагын мэдээллийн систем"-ээр авах тухай

Цэцэрлэгийн статистик мэдээллийг "Удирдлагын мэдээллийн систем"-ээр авахтай холбогдуулан системийн засварын ажил явагдаж байна. Иймд цэцэрлэгүүд дараах бааз мэдээллийн дагуу шинээр элссэн хүүхдүүдээ бүртгэх, хуучин хүүхдээ шилжилт хөдөлгөөн хийх зэргийг бэлтгэж байх шаардлагатай байна. Систем нээгдэх хугацааг жич мэдэгдэнэ. Жич: Шинээр ашиглалтанд орсон цэцэрлэгүүдэд сургалт явуулах, мэдээллээ цуглуулах чиглэлээр сургалт семинар өгнө.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Thursday, September 17, 2015

ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД

 Засварын мэдээг зааврын дагуу гарган 09 дүгээр сарын 22-ны дотор aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
маягтыг энд дарж татаж авна уу.

Төрийн болон төрийн бус сургуулийн дунд ангийн сургалтын менежерүүдийн анхааралд

төрийн болон төрийн бус сургуулийн дунд ангийн сургалтын менежерүүдийн анхааралд: Судалгааг үнэн зөв гарган 09 дүгээр сарын 21-ний өдөр цаасаар баталгаажуулан ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

УРИАЛГА НОМЫН ХАНДИВ ӨРГӨӨРЭЙ


Tuesday, September 15, 2015

НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД “ӨСВӨРИЙН АВРАГЧ КЛУБ”-ЫН ХОТЫН АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРТ ХҮҮХДҮҮДЭЭ ХАМРУУЛНА УУ

“ӨСВӨРИЙН АВРАГЧ КЛУБ”-ЫН ХОТЫН АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР
2015.09.14
Зорилго:
ОНТГЭБ үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд Өсвөрийн аврагч клубыг үүсгэсэнтэй холбогдуулан тус клубын хүүхдүүдэд аврах тусгай ангиудын үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний талаар мэдлэг мэдээлэл олгох, анги нэгтгэлүүдийн онцлогийг таниулах, цаашид хийгдэх үйл ажиллагаанд дөхөм болгох үүднээс энэхүү аялалыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.