2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Thursday, September 25, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД НАМАР ТАРИХ МОДНЫ СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг "Мод тарих Үндэсний өдөр"-өөр тарих модны судалгааг дараах маягтын дагуу гарган 2014-09-29-ний өдрийн 11:00 цагаас өмнө baatartsend@yahoo.com хаягаар болон цаасаар баталгаажуулан ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Thursday, September 18, 2014

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/399 тоот захирамжаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсрлын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмж

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/399 тоот захирамжаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсрлын сургууль, цэцэрлэгийн сургалтын  чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмж

Энэхүү журмыг хэрэгжүүлэхдээ 2013-2014 оны хичээлийн жилийн  сургалтын чанар хүртээмжийн үр дүнг үндэслэн дүгнэх юм. Журмын хавсралтаар баталсан шалгуур үзүүлэлтийг багш , хамт олон сайтар судлан үнэлгээ дүгнэлтийг  шударга, үнэн зөв нээлттэй ил тод зохион байгуулна. Үнэлгээний мэдээ тайлангаа цахим болон, цаасаар хугацаанд нь ирүүлснээр дараагийн магадлах шалгалтад орох боломжтой.
Хугацаа:           2014 оны 9-сарын 20 оос 2014 оны 10-сарын 8
Зохион байгуулалт:
1.     Багш,  шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийгөө үнэлнэ.
2.     Сургууль, сургалтын чанар хүртээмжийн үр дүнг магадлах ажлын хэсэг байгуулан, захирлын тушаалаар баталгаажуулан ажиллуулна.
3.     Магадлах ажлын хэсэг  2014 оны 09-сарын 27-ны дотор  сургууль дээрээ шалгуур үзүүлэлтийн дагуу тухайн багшийн ажлын үнэлгээг магадлан баталгаажуулж, дүнг багш нартаа танилцуулна.
4.     Сургуулиуд багш бүрийн ажлыг  шалгуур үзүүлэлт тус бүрээр дүгнэж  нийлбэр оноог гарган, дүүргийн Боловсролын хэлтэст 2014 оны 09-сарын 30-ны дотор албан бичгээр болон цахимаар өгнө.
5.     Боловсролын хэлтэс сургуулиудын дүнг нэгтгэж 2014 оны 10-сарын 2-ны дотор Боловсролын газарт албан бичгээр болон цахим хэлбэрээр өгнө.
6.     Боловсролын газар  2014 оны 10-сарын 6 -наас 2014 оны 10-сарын 8-ны хооронд ажлын хэсэг байгуулан магадална. /Тухайн сургуульд анхны жилдээ ажиллаж байгаа багш дүгнэгдэхгүй. Дүгнэгдээгүй багш нарын нэрсийг дүгнэгдсэн багш нарын нэрсийн хамт шалтгааныг нь бичиж ирүүлнэ/
7.     Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтэс  2014 оны 10-сарын 9-ны дотор нэгдсэн дүнг гаргаж, Боловсролын газрын удирдлагын зөвлөлд танилцуулна.


                                      НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Tuesday, September 16, 2014

"ЭРДМИЙН УУЛ" УРЛАГИЙН НААДМЫН УДИРДАМЖ



ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНДЕКС /ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН БҮХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХАМААРНА/

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНДЕКС ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН БҮХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХАМААРНА. 
Дараах нэр заагдсан маягт тус бүрийг үнэн зөв бөглөн /бөглөхдөө зөвхөн 2013 оны жилийн эцсийн тоог ашиглана/ баталгаажуулж 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагаас өмнө дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрахад зөвхөн цаасаар хүлээлгэн өгнө үү. 
1. МАЯГТ-ЭАБ-А “Тамхигүй орчин”
2. МАЯГТ-ЭАБ-1 “Ногоон байгууламж”
3. МАЯГТ-ЭАБ-3 “Явган хүний зам”
 4. МАЯГТ-ЭАБ-5 “Дулаан алдагдлыг багасгасан”
5. МАЯГТ-ЭАБ-10б “Ариун цэврийн байууламж”
 6. МАЯГТ-ЭАБ-16 “Эрүүл аюулгүй байдлын индексд зарцуулсан хөрөнгө”
 7. МАЯГТ-ЭАБ-22 “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн төсөл хөтөлбөр”
8. МАЯГТ-ЭАБ-12а “Гадна орчны ЭАБИндекс”
9. МАЯГТ-ЭАБ-12б “Гадна орчны ЭАБИндекс”
Анхаарах зүйл: Тухайн маягтын арын хуудсанд бөглөх заавар, кодын тайлал байгаа тул сайтар уншиж хийх нь зүйтэй. Хэрэв нэг тоо, код зөрсөн тохиолдолд маягтыг хүлээн авахгүй болно. Энэ ажил жилд 3-4 удаа хийгдэх тул маягтыг үнэн зөв хийх хариуцлагатай хүмүүсээр хийлгэх шаардлагатай үед ажлын хэсэг байгуулан ажиллаж болно. Асуух зүйл байвал 99888023 утсаар тодруулах.
 Маягтыг энд дарж татаж авна уу.

Sunday, September 14, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

ЕБС, Цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар сургалтын технологийн сангийн бүрдүүлэлтийн судалгааг файлаар /baigali_17@yahoo.com/ болон цаасаар 2014-09-15-ны өдөр багтаан ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

10-11 ДЭХ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛНО.

2013-2014 оны хичээлийн жилд 10, 11 дэх жилдээ ажилласан багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг зохион байгуулах хуваарь. Сургалтад хамрагдах багш нар багшлах эрхийн үнэмлэх эх хувиар, 1% цээж зураг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын хамт авч ирнэ.
Сургалтад хамрагдах багш нарын нэрсийг эндээс харна уу. Холбогдох мэргэжилтэнүүдтэйгээ холбоо барина уу.

Thursday, September 11, 2014

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2014 ОНЫ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, БАГШ, АЖИЛТАН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

Материалыг 2014-09-15-ны өдрийг дуустал хүлээн авна.
                                                                                                                  БАТЛАВ.
                                                                              ЗАСАГ ДАРГА                                 Д.ГАНБОЛД

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2014 ОНЫ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, БАГШ, АЖИЛТАН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монголын багш нарын өдрийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн Дэлхийн багш нарын өдөр болох 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин нөхцлийг сайжруулан, хүүхэд бүр сурч хөгжих таатай орчинг бүрдүүлж, боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд боловсролын удирдах ажилтан, багш, ажилтан нэг бүрийн идэвхтэй, бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, боловсролын салбар Чингэлтэй дүүргийн тэргүүлэх салбар байсаар ирсэн.
Зорилго
Бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж, амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс, уламжлалаа эрхэмлэдэг иргэдийг төлөвшүүлэх чиглэлд сургалтын технологи, арга зүйгээ шинэчлэн сайжруулж, хүүхэд нэг бүрээ хөгжүүлсэн багш, удирдлага, ажилтнуудыг шагнан урамшуулахад энэхүү ажлын зорилго оршино.
Зорилт: Дүүргээс дэвшүүлэн тавьсан зорилго, чиглэлд тууштай ажиллаж, нийт ажлын үзүүлэлтээрээ ахисан түвшинд шалгагдсан төрийн өмчийн 1 сургууль, 1 цэцэрлэг, төрийн бус өмчийн 1 сургууль, 1 цэцэрлэг болон амжилт бүтээлтэй, идэвх санаачилгатай ажилласан онцлох 9 хүнийг тодруулж, урамшуулан дэмжиж, алдаршуулна.
·      Байгууллага, хамт олон-4
·      Багш-5
·      Удирдах ажилтан-2
·      Ажилтан, албан хаагч-2
       Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 14 сургууль, 21 цэцэрлэг, төрийн бус өмчийн 9 сургууль, 25 цэцэрлэгийн 1400 багш, удирдлагыг хамруулна.
       Шалгаруулалтын хугацаа: 2014 оны 09 дүгээр сарын 20-30
·      Сургууль, цэцэрлэг бүрийг 2013-2014 оны хичээлийн жилийн ажлын үзүүлэлт, хөндлөнгийн болон өөрийн үнэлгээгээр эрэмбэлж, дараалалд оруулан өндөр үнэлгээтэй сургууль, цэцэрлэгүүдийг 2014 оны 09 дүгээр сарын 20-ноос 25-ны хооронд, Ажлын хэсэг, Засаг даргын зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлнэ.
·      Нэр дэвшигчдийн материалыг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэст хүлээн авна. Сургууль, цэцэрлэгүүд номинаци бүрт 1 хүнийг шалгаруулж, нэр дэвшүүлнэ.
·      Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2014 оны 09 дүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд материалтай танилцаж, эхний 3 материалыг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
       Номинаци
·      Шилдэг байгууллага, хамт олон-4
ü  Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг
ü  Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг
·      Байгалийн ухааны шилдэг багш-1
ü  Математик, хими, биологи, газарзүй, физик, мэдээлэл зүй
·      Нийгмийн ухааны шилдэг багш-1
ü Монгол хэл, уран зохиол, гадаад хэл, нийгмийн тухай мэдлэг, монголын түүх, иргэний боловсрол
·      Гоо зүйн шилдэг багш-1
ü Дуу хөгжим, биеийн тамир, технологи
·      Бага ангийн багш-1
·      Цэцэрлэгийн багш-1
·      Удирдах ажилтан-2
ü Захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан
ü Эрхлэгч, арга зүйч
·      Ажилтан, албан хаагч-2
ü  Үйлчилгээний ажилтан: туслах багш, үйлчлэгч, манаач, жижүүр, слесарь, цахилгаанчин, туслах тогооч, угаагч, бэлтгэгч
ü  Ажилтан: нягтлан, нярав, тогооч, эмч, архив-бичиг хэрэг
       Шалгуур үзүүлэлт
·      Шилдэг байгууллага
1.   2013-2014 оны хичээлийн жилийн индексээр үнэлсэн үнэлгээ
2.   2013-2014 оны хичээлийн жилийн тайлангийн хурлын үнэлгээ
3.   2013-2014 оны хичээлийн жилийн хамт олны үнэлгээ
4.   Сургууль /цэцэрлэг/-ийн түвшинд бүрдүүлсэн сургалтын сайн технологийн сан, түүний баяжилт, ашиглалт, түгээн дэлгэрүүлсэн байдал
5.   1, 3 дугаар улирлын багш нарын өөрийн үнэлгээ, 2, 4 дүгээр улирлын сургууль /цэцэрлэг/-ийн үнэлгээний харьцууалт, ахисан түвшин
6.   Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр санаачлан хэрэгжүүлж буй шинэлэг ажлууд
7.   Ногоон байгууламж, гадна тохижилтын ажил
·      Шилдэг багш
1.   Индексээр үнэлсэн үнэлгээ нь байгууллага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байх;
2.   2 буюу түүнээс дээш тооны сургалтын сайн технологи, арга зүйг боловсруулан сургалтад нэвтрүүлж, сургууль /цэцэрлэг/, бүс, дүүргийн түвшинд түгээн дэлгэрүүлсэн байх;
3.   Хүүхэд нэг бүрийн сургалтын чанар, хөгжил төлөвшилд ахиц гаргаж, 1, 3 дугаар улирлын өөрийн үнэлгээ нь 2, 4 дүгээр улирлын сургуулийн үнэлгээгээр ахисан түвшинд үнэлэгдсэн байх;
4.   Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр санаачлан хэрэгжүүлж буй шинэлэг ажлууд;
·      Шилдэг удирдах ажилтан
1.   2013-2014 оны хичээлийн жилийн индексээр үнэлсэн үнэлгээнд тухайн нэр дэвшигчийн хариуцсан ажлуудын үнэлгээ
2.   2013-2014 оны хичээлийн жилийн тайлангийн хурлын үнэлгээ
3.   2013-2014 оны хичээлийн жилийн хамт олны үнэлгээ
4.   2 буюу түүнээс дээш тооны сургалтын сайн технологи, арга зүйг боловсруулан сургалтад нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлсэн байдал
5.   Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр санаачлан хэрэгжүүлж буй шинэлэг ажлууд
·      Ажилтан албан хаагч
1.   2014 онд шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажил, амжилт гаргаж үнэлэгдсэн бүтээлүүдийн жагсаалт
2.   Ажлын тогтвор суурьшил, нийт хамт олны үнэлгээ
       Бүрдүүлэх материал
·      Сургууль, цэцэрлэг бүрийн 2013-2014 оны хичээлийн индексийн үнэлгээ, тайлангийн хурлын үнэлгээ, өөрийн үнэлгээг гаргаж, өндөр үнэлгээтэй байгууллага хамт олныг Ажлын хэсэг, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэрлэнэ.
·      Шилдэг багш
1.   Байгууллагын дэмжсэн бичиг
2.   Ажил байдлын тодорхойлолт
3.   Индексээр үнэлсэн үнэлгээ, сургуулийн түвшинд багш нарт танилцуулж, баталгаажуулсан гарын үсэгтэй материал
4.   2 хүртэлх сургалтын шилдэг /сайн/ технологи, арга зүй /файлаар байж болно/
5.   2013-2014 оны хичээлийн жилийн 2, 4 дүгээр улиралд сургуулиас /цэцэрлэг/ тухайн багшийн ажлыг үнэлсэн үнэлгээ /ахисан түвшний/
·      Удирдах ажилтан
1.   Байгууллагын дэмжсэн бичиг
2.   Ажил байдлын тодорхойлолт
3.   Индексээр үнэлсэн үнэлгээ /сургуулийн үнэлгээ, өөрийн/
4.   Тухайн удирдлагын санаачлан боловсруулж, нэвтрүүлсэн 2 хүртэлх сургалтын шилдэг /сайн/ технологи /файлаар байж болно/
5.   Хамт олны үнэлгээ /Боловсролын хэлтсээс/
·      Ажилтан
1.   Байгууллагын дэмжсэн бичиг
2.   Ажил байдлын тодорхойлолт
3.   2014 онд шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажил, амжилт гаргаж үнэлэгдсэн бүтээлүүдийн жагсаалт
4.   Хамт олны санал
       Шагнал, урамшуулал
·      Байгууллага
ü  Дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөл
ü  Дагалдах шагнал /төрийн өмч/
·      Хувь хүн
ü  Дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөл
ü  Дагалдах шагнал


БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ СПОРТ НААДАМ-2014” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ СПОРТ НААДАМ-2014”  ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ СПОРТ НААДАМ-2014” ТЭМЦЭЭНИЙ ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ СПОРТ НААДАМ-2014”  ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
Энд дарж татаж байна уу.

Tuesday, September 9, 2014

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИД "ЭХ ОРОН ШИНГЭСЭН ЭРДМИЙН ДҮРЭМТ ХУВЦАС" СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ХАНГАЛТЫН МЭДЭЭ АВАХ ТУХАЙ

2014-2015 оны хичээлийн жилд "Эх орон шингэсэн Эрдмийн дүрэмт хувцас" сурагчдын дүрэмт хувцасны хангалтын мэдээг 2014-09-15-ны өдөр багтаан baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.