Thursday, June 26, 2014
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТАЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХУВААРЬ
6:18 PM
No comments
Хугацаа: 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баасан гариг 15:00-15:30
Хаана: Багш хөгжлийн ордон 501-А тоот
ЕБС- 5, 17, 37, 39, 49, 50, 57, 112, 117-р сургуулийн захиралууд
Цэцэрлэг - 4, 5, 9, 18, 31, 33, 37, 39, 43, 56, 74, 83, 102, 103, 108, 124, 126, 155, 173-р цэцэрлэгийн эрхлэгч нар бэлэн байна уу.
Хөдөлмөрийн гэрээний төслийг энд татаж авч урьдчилан танилцана уу.
Хөдөлмөрийн гэрээний төслийг энд татаж авч урьдчилан танилцана уу.
Tuesday, June 24, 2014
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ХАБЭА-Н СУДАЛГАА АВАХ ТУХАЙ
8:12 PM
No comments
Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн үзлэгийг Хөдөлмөрийн яам болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулж байгаатай холбогдуулан дараах асуулгын дагуу 2014-06-26-ны өдөр бэлдсэн байх ба тухай өдөр ажлын хэсэг явж үзнэ иймд асуулгын дагуу бэлдээд хариуцсан хүнтэй бэлэн байхыг хүсэе.
Monday, June 23, 2014
Wednesday, June 18, 2014
Monday, June 9, 2014
2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ, 2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ТАЙЛАН ХАМГААЛАХ ЗААВАР, ЧИГЛЭЛ
8:55 PM
No comments
2013-2014 оны хичээлийн жил, 2014 оны эхний хагас жилийн Чингэлтэй
дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын тайлан хамгаалах заавар, чиглэл
Нийтлэг үндэслэл
2013 оны 12 дугаар
сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын
удирдах ажилтны ээлжит семинараар 2013-2014 оны хичээлийн жил, 2014 оны эхний
хагас жилийн тайланг 10 минутын видео хэлбэрээр бэлтгэж, тайлагнахаар албан
ёсоор чиглэл болгож өгөгдсөний дагуу тайлан хамгаалалтыг зохион байгуулан, үр
дүнг тооцож, үнэлгээ дүгнэлт өгнө.
Зорилго
“Зөв Монгол
хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүд
ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр хэрхэн хэрэгжиж, ямар үр дүнд хүрсэн
талаархи мэдээллийг тодорхой агуулга, зохиомж, найруулгатайгаар бэлтгэн эцэг
эх, багш, суралцагч, олон нийтэд хүргэхэд тайлангийн зорилго оршино.
Зорилт
·
Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд шинээр
батлагдан гарч буй бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар
мэдээлэл авах;
·
Боловсролын салбарын удирдлагуудын үйл ажиллагааны
төлөвлөлт, тайлагналтыг шинэ шатанд гаргаж, тайлан хамгаалалтыг жил бүр онцлог,
шинэлэг хэлбэрээр зохион байгуулах;
·
Ерөнхий боловсролын сургуулиуд харилцан бие биенээсээ
туршлага судлах, суралцах боломжийг нээлттэй олгох;
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн
ерөнхий боловсролын 12 сургууль
Хугацаа: Тайланг 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан
боловсролын хэлдтэст хүллэлгэн өгнө.
Тайланд тавигдах ерөнхий чиглэл, шаардлага
1.
Чиглэл
·
2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго
зорилтууд, баримталж ажилласан сургалтын бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт,
тэдгээрийн үр дүн
ü Сургуулийн
зорилго, зорилт, бие даасан байдал
ü Сургалтын
бодлого, төлөвлөлт /хамран сургалт, анги дүүргэлт, ээлжийн коэффициент гэх мэт/
·
Сургалтын чанар, стандартыг ахиулах чиглэлээр санаачлан
хэрэгжүүлсэн ажлууд, тэдгээрийн үр дүн
ü Сургалтын
чанарт гарсан эерэг, сөрөг өөрчлөлт, үр дүн
ü Захиргааны
зүгээс үзүүлсэн дэмжлэг
·
2013-2014 оны хичээлийн жилд сурагчдын төлөвшил, хөгжлийг
дэмжих чиглэлээр
хийсэн ажил, үр дүн
ü “Авьяас”
хөтөлбөр
ü “Ном”
хөтөлбөр
·
2013-2014 оны хичээлийн жилд хүний нөөцийн чадавхийг
хөгжүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил, үр дүн,
ü “Багшийн
хөгжил” хөтөлбөр
ü Багшийн
арга зүй, технологийн шинэчлэл
ü Багш бүрт
адил тэгш боломж олгосон байдал, халамж, дэмжлэг
·
Тохижилт, ногоон байгууламж, хөрөнгө оруулалт
2.
Видеонд тавигдах шаардлага
·
Тайлан нь 10 минутанд багтсан байна.
·
Тайлан нь тодорхой агуулга, зохиомж, найруулгатай байж
болно.
·
Видео файл нь 720р-ээс дээш чанартай, mр4, mрeg4, avi өргөтгөлтэй
байна.
·
Видеог флаш болон DVD дээр
бичиж ирүүлнэ.
·
Хугацааг чанд баримтална.
Хүрэх үр дүн
·
Боловсролын салбарын удирдлагуудын ажлаа төлөвлөх,
тайлагнах үйл ажиллагааны зохицуулалт боловсронгуй болно.
·
Хугацаа хэмнэж, дүүрэг, нийслэл, бодлогын яамны санал
дүгнэлтийг үйл ажиллагаандаа
тусган хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
·
Архив, бичиг хэргийн шинэ соёл төлөвшинө.
Бусад
Тайланг дүүргийн
Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргын түвшинд танилцах бөгөөд
2013-2014 оны хичээлийн жилийн ажил дүгнэх нэг үзүүлэлт болж орно. Мөн нийт
ерөнхий боловсролын сургуулиудаар аялуулж, захирал, менежер, нийгмийн ажилтнууд
харилцан үнэлгээ өгнө.
Боловсролын хэлтэс
Sunday, June 8, 2014
Элсэлтийн ерөнхий шалгалтад хянагч багшаар ажиллах багш нарын судалгаа ирүүлэх тухай
9:38 PM
No comments
Элсэлтийн ерөнхий шалгалтад хянагч багшаар ажиллах багш нарын судалгааг 2014-06-10-ны 14:00 цагаас өмнө Б.Галбадрахад ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.
Маягтыг энд дарж татаж авна уу.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД ЁС ЗҮЙН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ
7:08 PM
No comments
Дүүргийн ёс зүйн салбар зөвлөлийн
2013-2014 оны хичээлийн жилд зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа, дараах
судалгааны хамт 2014 оны 6 дугаар сарын 11-ны дотор ирүүлнэ үү. Хугацаа хожимдуулахгүй
ирүүлэхийг анхааруулж байна.
Ёс зүйн зөрчил гаргасан багш нарын судалгаа
№
|
Сургууль, цэцэрлэгийн нэр
|
Багшийн нэр
|
Мэргэжил
|
Ажилласан жил
|
Зөрчлийн товч агуулга
|
Авсан арга хэмжээ
|
Thursday, June 5, 2014
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД БДБ МАЯГТ ӨГӨХ ТУХАЙ
9:49 PM
No comments
Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд БДБ19,20,21 маягтуудыг 2014-06-12-нд багтаан үнэн бодит гарган СМХШҮ-ний мэргэжилтэнд өгнө үү.
САНАМЖ: БДБ 19 мэдээнд ирэх хичээлийн жилд шаардлагатай багшийн мэдээллийг мэргэжил тус бүрээр үнэн зөв гаргаж өгнө. Шаардлагатай багшийн шалтгааныг нүд бүр дээр comment бичиж тайлбар хийнэ.
БДБ19,1 тухайн хичээлийн жилд ажилласан багш болон ирэх хичээлийн жилд ажиллах багшийг мэргэжил бүрээр харгалзуулан бичнэ. Жишээ нь энэ хичээлийн жил 5 бүлгийн 5 дугаар анги төгссөн ирэх жил 1 дүгээр ангийн 6 бүлэг авах бол бага ангийн багш 1 нэмэгдэх байдалтай байх.
БДБ20 энэ маягтанд 5,9,11 дүгээр анги төгссөн төгсөгчдийн тоог бичих ёстойг анхаарна уу.
БДБ21, БДБ21,1 1-3 дугаар анги дүн гарахгүй тул бөглөхгүй. Бусад ангийн хувьд Монгол хэл Математик гэх мэт нийтээр үздэг хичээлийн A,B,C,D,F-ийн нийлбэр хүүхдийн тоо болон бусад нийтээр үздэг хичээлтэй тэнцэж байхыг анхаарна уу.
Tuesday, June 3, 2014
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СУДАЛГАА
10:56 PM
No comments
ЕБС, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, үдийн цайны судалгааг 2014-06-06-ны 12:00 цагаас өмнө Боловсролын хэлтсийн Г.Дэлэгмаа, Ж.Байгаль нарт файлаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.
НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД SCHOOL POLICE ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ
8:08 PM
No comments
2013-2014 оны хичээлийн жилд хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах "SCHOOL POLICE" ийн хэрэгжилтийн товч мэдээлэлийг дараах хүснэгтийн дагуу 2014-06-04-ний 15:00 цагаас aalag_23@yahoo.com өмнө ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.
Маягтыг энд дарж татаж авна уу.
Subscribe to:
Posts (Atom)















