2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Tuesday, February 16, 2016

Математикийн 2 сарын аян зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ОЮУНЛАГ-ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” МАТЕМАТИКИЙН СУДЛАГДАХУУНЫ 2 САРЫН АЯНЫ УДИРДАМЖ
Зорилго: Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын математикийн судлагдахууны сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, математикийн багш нарыг чадавхжуулах, хөгжүүлэх, цаашлаад дүүргийн хэмжээнд математикийн сонгоны хичээлээр дамжуулан сурагчдын авьяас, чадварыг нээх, хөгжүүлэхэд аяны зорилго оршино.
Зорилт:
  • Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш нарт зориулсан хөтөлбөрийн уян хатан сонголттой сургалтыг тухайн түвшний анги тус бүрт “сурах бичиг” зохиогч нарын багтай хамтран зохион байгуулах;
  • Тухайн түвшин бүрт тохирсон даалгаврын сан бүрдүүлж, ерөнхий боловсролын сургуулиудын анги, бүлгүүдийн дунд Монголын нэрт математикч н.Мянганы нэрэмжит математикийн уралдаан, тэмцээнүүдийг үе шаттай зохион байгуулах;
  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зорилтот ажлуудыг хэрэгжүүлэх;
Хамтран ажиллах байгууллага:
  • Олонлог сэтгүүлийн редакц
  • Олонлог төв сургуулийн захиргаа
Хамрах хүрээ:
  • Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар /бага, дунд, ахлах/
  • Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчид
Хугацаа: 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 01
  • 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 01
    • Багш нарт зориулсан сургалтууд
  • 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уралдаан тэмцээн
  • 12 дугаар ангийн сурагчдад зориулсан Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх зорилтот ажил
Зохион байгуулалт:
  1. СУРГАЛТ
·         Олонлог төв сургуулийн багш нарын зохиосон “Сонгон суралцах математик”,  “Математик-Бодох урлаг” сурах бичгийг танилцуулах
·         Дээрх сурах бичгийн агуулгын хүрээнд зохиогч нар нь сургалт зохион байгуулах
·         Дунд, ахлах ангийн багш нарын хувьд мэдлэгийн түвшин, хүсэл сонирхлыг харгалзан Математик-Бодох урлаг номын агуулгаас сонголт хийлгэн уян хатан хөтөлбөрийг боловсруулна.
         2. УРАЛДААН ТЭМЦЭЭН
·         Тухайн түвшний анги бүрт тохирсон даалгаврын сан бүрдүүлнэ.
·         Ерөнхий боловсролын сургуулийн тухайн ангийн хүүхэд бүр даалгаврын сан дахь бодлогыг бодож сурсан байх шаардлага тавина.
·         Тодорхой хугацааны дараа даалгаврын сан дурын бодлогоор хөндлөнгийн шалгалтыг сургууль, дүүргийн түвшинд зохион байгуулна.
  • Хамгийн өндөр гүйцэтгэлтэй анги хамт олныг шагнаж урамшуулна. 

"Эх орон тусгаар тогтнол" уралдаан зарлагдлаа

“ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГ, ТОМ НОМ БҮТЭЭХ
УРАЛДААНЫ УДИРДАМЖ

            Зорилго: Монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхэх орон тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, ард түмний эрх чөлөө, улс орныхоо өв уламжлал, түүх соёлоо сэтгэл зүрхэндээ нандигнан тээж, хайрлан хүндэтгэж, өвлүүлэн үлдээхэд уралдааны зорилго оршино.
            Зорилт:
  • Монгол хэлний тухай хуулийг сурталчлах, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг дүүргийн түвшинд үе шаттай хэрэгжүүлэх;
  • Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний өв соёлоо хамгаалж, хөгжүүлэхэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш нарын оролцоог нэмэгдүүлж, хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах;
  • Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, үндэсний язгуур эрх ашгийн талаарх багш, сурагчдын үзэл бодлыг гүнзгийрүүлэн батжуулж, түгээн дэлгэрүүлэх;
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт багш нар, дунд, ахлах ангийн сурагчид, анги хамт олон оролцоно.
Хугацаа: 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний хооронд уралдааныг шалгаруулж, дүгнэнэ.
  • 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цэцэрлэг, сургууль бүр тухайн номинаци тус бүрд шилдэг 2 эссэ, 2 том номыг шалгаруулж ирүүлнэ.
  • 2016 оны 02 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулах комисс номинаци тус бүрд шилдэг 3 эссэ, 3 том номыг шалгаруулна.
  • 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулна.
Уралдааны төрөл, номинаци
  1. ЭССЭ БИЧЛЭГ
  • Ерөнхий боловсролын багш нарын дунд (монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багш нараас бусад мэргэжлийн багш нар)
  • Сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд (бүлгийн багш, дуу хөгжмийн багш, биеийн тамирын багш)
  • Цэцэрлэг, сургуулийн удирдлагуудын дунд (захирал, эрхлэгч, сургалтын менежер /бага, дунд, ахлах/, арга зүйч, нийгмийн ажилтан)
  • Цэцэрлэг, сургуулийн ажилтан албан хаагчдын дунд (нягтлан, нярав, эмч, номын санч, үйлчилгээний ажилчид /үйлчлэгч, жижүүр, цахилгаанчин өлгүүрчин... гэх мэт/ тогооч, туслах багш)
  • Монгол хэл, бичгийн мэргэжлийн багш, удирдлагуудын дунд (Монгол хэл уран зохиол, монгол бичгийн багш, удирдлага)
  • Дунд ангийн сурагчдын дунд (6-9 дүгээр ангийн сурагчид)
  • Ахлах ангийн сурагчдын дунд (10-12 дугаар ангийн сурагчид)
    1. ТОМ НОМ БҮТЭЭХ
  • 6-9 дүгээр анги, хамт олон
  • 10-12 дугаар анги, хамт олон
Тавигдах шаардлага:
  1. ЭССЭ БИЧЛЭГ
  • Эссэг зөвхөн “МОНГОЛ БИЧИГ”-ээр А3 хэмжээтэй цаасан дээр бичсэн байх
  • Нийт үгийн тоо 250-300 байх
  • Бичвэрийн хэлбэр дүрс, төрлийг өөрөө сонгох бөгөөд зөвхөн өөрийн гараар бичсэн байх
  • Эссэний агуулга найруулга нь уралдааны сэдэвтэй уялдсан байх
    1. ТОМ НОМ БҮТЭЭХ
  • Эх орон, тусгаар тогтнол, үндэсний өв уламжлалаараа бахархах, түүнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах агуулга бүхийн “МОНГОЛ БИЧИГ”-ээр бичигдсэн, зохиомжлогдсон бүтээл байна.
  • Бүтээлд хэмжээ заахгүй бөгөөд сэдвийн утга агуулгыг хадгалсан, өвөрмөц шийдэл бүхий байх бөгөөд тухайн ангийн сурагч нэг бүр оролцсон байна.
  • Тухайн хамт олон том ном бүтээх үйл явцын тайланг фото, видео гэх мэт хэлбэрүүдээр баталгаажуулан бүтээлдээ хавсаргана.
  • Анги удирдсан багш, мэргэжлийн багшийн зөвлөгөө, дэмжлэг авч болно.
Шалгаруулалт:
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд тус бүр уралдааныг зохион байгуулж шалгаруулалт хийн, номинаци тус бүрийн эхний 2 байрын орсон эссэ, том номыг дүүрэгт ирүүлнэ. Түрүүлсэн эссэг илтгэл хэлбэрээр олон нийтэд танилцуулна. Шалгарсан эссэний илтгэх чадварын оноог сургууль, цэцэрлэгийн комисс тавьж ирүүлнэ.
  1. ЭССЭ БИЧЛЭГ
    • Цэцэрлэг
      • Багш 2
      • Ажилтан 2
    • Ерөнхий боловсролын сургууль
      • Багш 2
      • Мэргэжлийн багш, удирдлага 2
      • Ажилтан 2
      • Дунд ангийн сурагч 2
      • Ахлах ангийн сурагч 2
  • Удирдах ажилтнуудын эссэг дүүрэгт шууд хүлээж авна.
    1. ТОМ НОМ БҮТЭЭХ
  • Ерөнхий боловсролын сургууль
  • Дунд ангийн бүтээл 2
  • Ахлах ангийн бүтээл 2
Үнэлгээ өгөх зарчим:
  1. ЭССЭ БИЧЛЭГ
    • Эссэний агуулга, найруулга 60 оноо
    • Бичвэрийн хэлбэр, зохиомж 25 оноо
    • Илтгэх чадвар 10 оноо
    • Бичих чадвар /тусгайлан шалгана/ 5 оноо
  2. ТОМ НОМ БҮТЭЭХ
  • Бүтээлийн агуулга, найруулга 40 оноо
  • Бүтээлийн хийц, чанар, зохиомж 40 оноо
  • Идэвх, санаачилга 20 оноо
Ном болон эссэг 2016 оны 02 дугаар сарын 26-ны дотор дүүргийн Боловсролын хэлтэст ирүүлнэ. Ном болон эссэг ерөнхий боловсролын сургуулийн МХУЗ-ын багш, технологийн багш нар шалгаруулна.
Шагнал, урамшуулал:
  1. ЭССЭ БИЧЛЭГ
    Удирдах ажилтан, цэцэрлэгийн болон сургуулийн багш, ажилтан албан хаагч:
    • Нэгдүгээр байр -1 /нийт 5/ тус бүр Өргөмжлөл, 250000 төгрөг
    • Хоёрдугаар байр -1 /нийт 5/ тус бүр Өргөмжлөл, 200000 төгрөг
    • Гуравдугаар байр -1 /нийт 5/ тус бүр Өргөмжлөл, 150000 төгрөг
      Сурагчид:
    • Нэгдүгээр байр -1 /нийт 2/ тус бүр Өргөмжлөл, 150000 төгрөг
    • Хоёрдугаар байр -1 /нийт 2/ тус бүр Өргөмжлөл, 100000 төгрөг
    • Гуравдугаар байр -1 /нийт 2/ тус бүр Өргөмжлөл, 50000 төгрөг
  2. ТОМ НОМ БҮТЭЭХ
  • Нэгдүгээр байр -1 /нийт 2/ тус бүр Өргөмжлөл, 250000 төгрөг
  • Хоёрдугаар байр -1 /нийт 2/ тус бүр Өргөмжлөл, 200000 төгрөг
  • Гуравдугаар байр -1 /нийт 2/ тус бүр Өргөмжлөл, 150000 төгрөг

Monday, February 15, 2016

СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООНД АЖИЛЛАХ БАГШ НАРЫН НЭРС АВАХ ТУХАЙ

Сонгуулын хэсгийн хороонд ажиллах сонирхолтой багш нарын судалгааг дараах хүснэгтийн дагуу авч 2016-02-17-ны 15:00 цагаас өмнө aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

Wednesday, February 3, 2016

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛУУДЫН АНХААРАЛД РЕГИСТР ТОДРУУЛАХ ТУХАЙ

Дараах нэрс нь өнгөрсөн жилийн 5,9,12 дугаар анги төгсөгчдийн нэрс ба энэхүү хүүхдүүдийн регистр алдаатай байгаа тул ахин нягтлан зөв овог нэр регистрыг шүүн 2016-02-12-ны дотор baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Нэрсийг энд дарж татаж авна уу.

Monday, February 1, 2016

НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН СУДАЛГАА

Нийтийн тээврийн судалгааг энд дарж татаж авна уу.