2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Tuesday, September 8, 2015

ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД

Индексийн журмын дагуу сургуулийн үнэлгээгээр 5.95 онооноос дээш үнэлгээтэй үнэлэгдсэн ЧИНГЭЛТЭЙ дүүргийн дараах нэр бүхий математикийн багш нар 9 сарын 10-ны өдрийн 17 цагт БГД-ийн ОУЦС (96-р сургууль) дээр ирж, журмын 3 дахь шалгуур буюу мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлсэн байдал шалгуурыг магадлах мэргэжлийн шалгалтад орно уу.Шалгалтаас хоцорсон багш нар дараагийн магадлах шалгалтуудад орох боломжгүй болохыг анхаарна уу.
ЧД
49-р сургууль
Даваа
Цэрэнханд
ЧД
49-р сургууль
Готов
Пүрэвбаяр
ЧД
39-р сургууль
Жамбаабальдар
Доржпагма
ЧД
17-р сургууль
Батсүх
Сарангэрэл
ЧД
5-р сургууль
нямаа
отгончимэг
ЧД
5-р сургууль
доржбямба
оюунчимэг
ЧД
5-р сургууль
дашдорж
нарантуяа
ЧД
24-р сургууль
Готов
Пүрэвжаргал
ЧД
39-р сургууль
Зинамидэр
Саран
ЧД
57-р сургууль
Бавуудорж
Очирхуяг
ЧД
24-р сургууль
Равдан
Түмэнжаргал
ЧД
24-р сургууль
Баярсайхан
Цэрэнжамц
ЧД
57-р сургууль
Баянжаргал
Үүрийнтуяа
ЧД
24-р сургууль
Очирбат
Нарантуяа
ЧД
24-р сургууль
Бат
Цолмон
ЧД
50-р сургууль
Чойнхор
Урангоо
ЧД
50-р сургууль
Дансран
Ганчимэг

Sunday, September 6, 2015

ШАГНАЛЫН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Монголын багш нарын 49 дэх өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдаас төрийн шагнал болон Засгийн газар БСШУ-ны яам бусад салбарын шагналд нэр дэвшиж буй шагналын материалыг 2015 оны 09 дүгээр сарын 8-ны дотор дүүргийн боловсролын хэлтэст ирүүлэх, нийслэлийн Боловсролын газрын шагналд нэр дэвшиж буй шагналын материалыг шинэчилсэн журмын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 11-ний дотор дүүргийн боловсролын хэлтэст ирүүлэх.

Тус шагналуудын журмыг нийслэлийн Боловсролын газрын сайтнаас татаж авах 

Wednesday, September 2, 2015

Солонгос хэлний Улсын IX олимпиад болно

Солонгос хэлний Улсын IX олимпиад
Бүртгэл

Бүртгэл: 2015 оны 9 сарын 1 (Мягмар)~9 сарын 10(Пүрэв) 17 цаг хүртэл  23 дугаар сургуулийн Солонгос хэлний анги болон онлайнаар бүртгэнэ.                                            Бүртгүүлэх материал: Сурагчийн үнэмлэх эсвэл гадаад паспорт, цээж зураг


ЕБС-ИУДЫН АНХААРАЛД СУРАХ БИЧГИЙН НЭМЭЛТ ЗАХИАЛГА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2015-2016 оны сурах бичгийн нэмэлт захиалгыг дараах хүснэгтээр 2015-09-07-ны дотор baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Sunday, August 30, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН АНХААРАЛД ПРОГНОЗ МЭДЭЭ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд прогноз мэдээг 2015-09-01-ны 11:00 цагаас өмнө baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Мэдээний маягтыг энд дарж татаж авна уу.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХИЧЭЭЛИЙН ТУХАЙ


ЕБС-ИУДЫН АНХААРАЛД ХАВРЫН МЭДЭЭГЭЭР БАТАЛГААЖУУЛААГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ БАТАЛГААЖУУЛАХГҮЙ БОЛ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ, АНГИ ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

Хаврын мэдээгээр баталгаажуулалтаа хийгээгүй дараах сургуулиуд байгаа тул 2015 оны 9-р сарын 4-ны дотор баталгаажуулалт хийнэ үү. Хийгээгүй тохиолдолд тухайн хүүхдүүд нь шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй, анги дэвшихгүй болохыг анхаарна уу. 
Нэрсыг энд дарж татаж авна уу.

Monday, August 24, 2015

Хүүхдийн хөгжил-Суурь боловсролын цөм хөтөлбөрийн сургалтанд хамрагдах багш нарын нэрсийг ирүүлэх тухай

   Хүүхдийн хөгжил-Суурь боловсролын цөм хөтөлбөрийн  сургалтанд хамрагдах багш нарын нэрсийг дараах маягтын дагуу 2015-08-25-ны 13:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Sunday, August 23, 2015

ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХЭН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ.


Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хичээлийн шинэ жил -2015 өргөтгөсөн худалдааг Тусгаар тогтнолын талбайд 2015 оны 08 дугаар сарын 17-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Өргөтгөсөн худалдаанд Боловсролын яамнаас батлагдсан МТОТ ХХК-ний сурагчийн цамц, Торгон хийц ХХК-ний сурагчийн дүрэмт хувцас, Хорго мишээл ХХК-ний сурагчийн ноосон майк, ноосон цамц, мөн сургуулийн сурагчдад зориулсан бичиг хэргийн худалдаа, сурагчийн цүнх, үүргэвч, ерөнхий боловсролын сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан Орос улсад үйлдвэрлэсэн цэцэрлэгийн хүүхдийн хувцас, бага насны хүүхдийн хэрэгсэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг өөрийн өртөг буюу бөөний үнээр худалдаалж байна.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХЭН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Friday, August 21, 2015

СУУРЬ БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН “СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ СУРГАЛТ-СЕМИНАРЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

СУУРЬ БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН “СУУРЬ БОЛОВСРОЛЫН

ЦӨМ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ СУРГАЛТ-СЕМИНАРЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 

Thursday, August 20, 2015

2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЖУРНАЛ ЗАХИАЛГА АВАХ ТУХАЙ

2015-2016 оны хичээлийн жилд шаардлагатай журналын захиалгыг 2015-08-24-ны 10:00 цагаас өмнө baatartsend@yahoo.com хаягаар болон цаасаар баталгаажуулж ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН “СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ СУРГАЛТ-СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

                                                                           БАТЛАВ.
ХӨДӨЛМӨР  ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН
 ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                 Ж.ЛХАГВАСҮРЭН
НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН “СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ
СУРГАЛТ-СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР
Зорилго: 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй холбогдуулан суурь боловсролын багш нарыг бэлтгэх, бэлтгэл ажлыг хангах
Зорилт:
·         Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн үзэл баримтлалын талаар ойлголт мэдээлэл өгөх
·         Сургалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах арга туршлага, дадлага ажил

·         Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг сургуулийн түвшний сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх арга зам

Wednesday, July 1, 2015

ЕБС, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД АРХИВЫН АЖИЛТАНД СУРГАЛТ ЯВУУЛНА

2015-07-07-ны 11:00 цагаас 50 дугаар сургууль дээр архив бичиг хэргийн ажилтнуудад сургалт явуулна. Сургалтанд ирэхдээ хийж байгаа зүйлсээ зөв бурууг асуухын тулд авцарч болно. Сургалтыг ОХУ-ын Москва хотод архивын мэргэжлээр төгссөн хүн хийх тул бүгд хамрагдана уу.