2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Monday, January 13, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕБС-ИЙН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сургуулиуд БДБ мэдээний СУ-17, БДБ-18 мэдээг 2014-01-14-ны 15:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст файлаар болон цаасаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Monday, January 6, 2014

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

2013-2014 оны  хичээлийн  жилийн ЧД-ийн математикийн
 олимпиадын  удирдамж
2014.01.03
Зорилго:
*      ЧД-ийн шилдэг  математикч багш, сурагчдыг шалгаруулах
*      Улаанбаатар  хотын математикийн олимпиадад  оролцох багш, сурагчдыг  сонгон шалгаруулах
Хамрах хүрээ:
*      ЧД-ийн  төрийн  болон хувийн сургуулиудын  математикийн олимпиадаас шалгарсан 5-11 анги  тус бүрийн  3 сурагч, бага  ба  дунд ангийн 1-3 багш
Хугацаа :
*      2014.01.14-ны 9.00 цагт эхэлнэ
ЧД-ийн  олимпиад зохион байгуулах сургууль :
*      57-р сургууль
Бүртгэл:
*      Сурагчдыг  бүртгүүлэхэд хувийн хэрэг  авчрахгүй
*      Олимпиадад  оролцох  сурагчдын нэгдсэн мэдүүлэг авчирч, бүртгүүлэн мандатаа  авна
*      Олимпиадад 5-р анги,  шилжилтийн 7-р анги , 12  жилийн 6, 8-11-р анги ,11 жилийн 11-р ангийн сурагчид ,  бага  , дунд ангийн багш  гэсэн ангиллаар оролцоно
*      Мэдүүлэгтээ  материал  засах 2 багшийн нэр , утасны  дугаарыг  бичсэн байна .

Олимпиадын  дүн:
*      Материалыг  сургууль бүрээс 1-2 дунд ангийн математикийн багш  оролцсон  дүүргийн  комисс засаж,  тухайн  өдөр  дүнг нэгтгэж  гаргана .
*      Дүнгийн хурлыг 2014.01.15-ны 15.00 цагт 57-р сургуулийн урлаг зааланд  хийнэ .
*      8-р ангийн 6 сурагч, бусад  анги тус  бүрээс 8 сурагч, дунд ангийн 9 багш, бага  ангийн 8 багш  хотын олимпиадад  оролцох  эрх  авна
*      Эхний 3 байр  эзэлсэн  сурагчидад медаль, өргөмжлөл  гардуулна .

Олимпиадыг зохион байгуулах дүүргийн  комисс:

57-р сургуулийн захиргаа

Friday, January 3, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39, 49 дүгээр сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын 2-р шат болох "Заах арга зүй", дунд хугацааны хөтөлбөр танилцуулах үйл ажиллагаа нь 39-р сургууль дээр 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 14.30 цагаас, 49 дүгээр сургууль дээр 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 08.00 цагаас тус тус явагдах тул эцэг эхчүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Sunday, December 29, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-УУДЫН АНХААРАЛД ЭМЗЭГ БҮЛГИЙН ХҮҮХДИЙН ФОРМНЫ СУДАЛГАА АВАХ ТУХАЙ

Дараах судалгааг 2013-12-31-ны 10:00 цагаас өмнө маягтын дагуу Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ж.Байгальд файлаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

Sunday, December 22, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ТАХ-ЫН БААЗ МЭДЭЭ АВАХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд Төрийн албаны зөвлөлөөс авдаг Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг 2014-01-06-ны дотор Боловсролын хэлтэст тушаана.
Сургуулийн баазыг энд дарж татаж авна уу.
Цэцэрлэгийн баазыг энд дарж татаж авна уу
Жич: Асуух лавлах зүйл гарвал Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mn/main/index.php?option=com_content&view=article&id=274&Itemid=47 дараах линкээр болон Боловсролын хэлтсийн СМХШҮ-ний мэргэжилтэн Ц.Баатарцэндээс /Утас 86605251/ рүү холбогдож лавлана уу.

Thursday, December 19, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД БАГШ, АЖИЛЧДЫН СУДАЛГАА АВАХ ТУХАЙ

ЕБС, Цэцэрлэгүүд бааз мэдээг 2013-12-25-ны дотор дараах маягтаар гаргаж ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу

Wednesday, December 18, 2013

Wednesday, December 11, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕБС-ИУДЫН АНХААРАЛД ТӨГСӨГЧДИЙН ТОО АВАХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд төгсөх анги 9,11 дүгээр ангийн сурагчдын судалгааг 2013-12-16-ны дотор Боловсролын хэлтэст /baatartsend@yahoo.com/ цахим хэлбэрээр болон цаасаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Wednesday, December 4, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД

ЕБС-ийн суралцагчдын дүрэмт хувцасны судалгааг дараах маягтаар хийн 2013-12-06-ны 14:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст файлаар ирүүлнэ үү.

Tuesday, December 3, 2013

МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ


Monday, December 2, 2013

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН “ТАЙЛАН ХАМГААЛАЛТ”-ЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН “ТАЙЛАН ХАМГААЛАЛТ”-ЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Үндсэн үйл ажиллагаа: /Тус бүр 20 оноо/

1.    Сургалтын бодлогын бодит үр дүн,  хэрэгжилт
2.    Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого үйл ажиллагаа,  шинээр санаачлан хэрэгжүүлсэн онцлог ажлуудын үр дүн, цаашид хийх ажлууд
3.    Багш нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажил сургалтын сайн арга зүй, технологийг  нэвтрүүлсэн байдал, үр дүн, цаашид хийх ажлууд
4.    Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр эцэг эх олон нийттэй хамтарч хийсэн ажил, тэдгээрийн  үр дүн

Ажлаа тайлагнах, илтгэх чадварын үнэлгээ /Тус бүр 5 оноо/
1.     Өгөгдсөн хугацааг баримталж, ажлаа оновчтой, ойлгомжтой тайлагнасан байдал
2.     Илтгэх ур чадвар буюу  тайлан хамгаалалтанд ач холбогдол өгч бэлтгэсэн байдал
3.     Хөндлөнгийн ажиглагч нарт шинэ сэдэл, санаа өгсөн байдал

4.     Ажлын уялдаа холбоо, залгамж чанарыг гаргаж, багаар ажиллаж буй байдал

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-ИУДЫН АХМАД БАГШ НАРЫН СПОРТ НААДМЫН УДИРДАМЖ

БАТЛАВ
                                                                             БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН 
                                                                                        ДАРГА                 Т.НЯМ-ОЧИР

Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн ЕБС-иудын ахмад багш нарын спорт наадмын удирдамж

2013.11.27
Зорилго: Эрүүл мэндийг дэмжих  ажлын хүрээнд нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг дэлгэрүүлэх, ахмад багш нарын идэвх санаачлагыг өрнүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх
Хугацаа: 2013 оны 12 дугаар сарын 07
Ивээн тэтгэгч: ЧД-ийн Боловсролын хэлтэс, 50 дугаар сургууль
Шагналын сан: 500000
Хамрах хүрээ: ЕБС-ийн ахмад багш нар
Спортын  төрөл:
1. Волейбол /холимог баг/
2. Шатар  /эрэгтэй 1,эмэгтэй 1/
3. Ширээний теннис /эрэгтэй 1,эмэгтэй 1/
Тэмцээний журам:   
1. Техникийн зөвлөгөөн: 2013-12-04-ны 12 цагт 50-р сургуулийн спорт зааланд.
      2. Багийн бүрэлдэхүүн:  - Волейбол:  Оролцогч  багийн гишүүд тус бүр хувийн дугаартай, жигд хувцасласан байх. / Багт 2 эрэгтэй 4 эмэгтэй тоглогч байна./
- Оролцогч багууд албан ёсны мэдүүлгийг доорх асуултын дагуу бөглөж тэмцээн эхлэхээс 3 хоногийн өмнө 50-р сургуулийн захирал Р.Даваахүүд ирүүлнэ.
Шалгаруулах журам:
- Төрөл тус бүрд: эхний 3 байр эзлүүлж медалион, мөнгөн шагнал,
Багийн дүн: 3 төрлөөр тэмцээний дүнг нэгтгэж оноогоор байр эзлүүлнэ.
I байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал,
                       II, III байр - өргөмжлөл, мөнгөн шагнал тус тус гардуулна.
Холбогдох утас: 99878017    318314


Чингэлтэй дүүргийн ахмад багш нарын зөвлөл

Чингэлтэй дүүргийн Төрийн өмчийн ЕБС-иудын дунд ангийн сурагчдын дунд “Монгол эх хэлээрээ зөв бичиж сурцгаая” аянд нэгдэх үйл ажиллагааны удирдамж

                                                                       БАТЛАВ
                                                                             БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН
                                                                                ДАРГА                Т.НЯМ-ОЧИР

Чингэлтэй дүүргийн Төрийн өмчийн ЕБС-иудын дунд  ангийн сурагчдын дунд “Монгол эх хэлээрээ зөв бичиж сурцгаая” аянд нэгдэх үйл ажиллагааны удирдамж

Зорилго:  Монгол эх хэлээрээ зөв бичихийн гол тулгуур үндэс болсон ы,ий-тэй үгсийг алдаагүй зөв бичиж сурах
Зорилт:    1.  Зөв бичиж сурсан үгээрээ бүтээл бүтээх  /  10 оноо/ Тайлбар: Зөвхөн         / ы, ий /-ээр  сурагчдын бүтээсэн бүтээл байна.
2.    Мэдлэгээ хэрэглээ болгох үйл ажиллагаа зохиосон байдал   / 10 оноо/
3.    Мэдлэг чадвар дадлыг тогтоох    / 20 оноо/
4.    Бүтээсэн  нэг багц бүтээлээрээ үзэсгэлэн гаргах   / 2013-12-13ны 14,00 цагт 50-р сургуулийн урлаг зааланд байрлуулна. /
Хамрах хүрээ:  ЕБС-иудын 6-9-р ангийн бүх суралцагсад ба МХУЗ-ын багш нар
Хугацаа: 2013-12-02-ноос  2013-12-13-ыг дуустал
Дүгнэх журам:   1-р байр    1  өргөмжлөл,  70,000 төгрөг
                               2-р байр     1  өргөмжлөл,  60,000 төгрөг
                               3-р байр     1  өргөмжлөл,  50,000төгрөг
                               4-р байр     1  өргөмжлөл
                               5-р байр     1  өргөмжлөл      

Дүнгийн хурал: 2013-12-13-ны 15 цагт   50-р сургуулийн урлаг зааланд болно.        / хаалтын ажиллагаанд  сургуулийн захирал, сургалтын менежерүүд, МХУЗ-ын багш нар, 6-9-р ангийн төлөөлөгч  8 сурагч оролцоно./

Зохион байгуулагч: ЧД-ийн ЕБС-иудын ахмадын зөвлөл